МОНЭС:

Монголын Эмэгтэйчүүдийн Сан /МОНЭС/ нь 2000 онд байгуулагдан эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, үүсгэл санаачлагын бүлгүүдэд нийгмийн хөгжлийн төлөө санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ҮНДЭСНИЙ АНХДАГЧ САН юм. Уг байгууллага өнгөрсөн хугацаанд дотоод гадаадын хандивлагч байгууллага хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр 262 төсөлд 671,7 сая төгрөгийн тэтгэлгийг эмэгтэйчүүдийн ТББ, бүлгүүдэд олгоод байна. Бид охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, нийгмийн хөгжлөөс орхигдсон охид, эмэгтэйчүүдийг анхааран дэмжиж ажилладаг. 
 

МОНЭС нь 2003 оноос эхлэн ОУ-ын Филантропийн өдрүүдийг тэмдэглэж байна. Дэлхийн олон улс орнуудад энэ өдрүүдийн үеэр хүний хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө хандив өргөх, чин сэтгэлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх сайн үйлсийн аян болж өрнөдөг билээ. Тэд өнгөрсөн 10 жилд хандивлагчдын Филантроп өдрөөр өргөсөн хандиваар өрх тэргүүлсэн, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай, орлого багатай, ядуу гэх зэрэг нийт 350 гаруй эмэгтэйг чадваржуулсан юм. Энэ жилийн Филантропийн өдрүүдийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийг дэмжиж хандив өргөцгөөе" гэсэн уриан дор 11-р сарын 29-нд Филантропчдын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. 

Уг цэнгүүнээс олсон орлогыг "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо" ТББ-д тэтгэлэг болгон олгох юм. Уг тэтгэлэгээр 20 ээжид сэтгэл зүйн туслалцаа үзүүлж чадварыг нь нэмэгдүүлнэ.

Иймд Та бүхэн энэхүү сайн үйлсд нэгдэн өөрсдийн хувь нэмрээ оруулж өргөнөөр оролцохыг уриалж байна. 



















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.