Бүсгүй та амжилтанд хүрэхийн тулд нисэх мэт тэмүүл

Хүн бүр өөрийн бодож байгаа зүйлээ бодит ажил болгож, амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэгвэл амжилт өөд тэмүүлж байгаа бүсгүй таньд энэхүү зөвлөгөөг хүргэж байна.

  1. Интернет ашигла. Интернет өнөөгийн  үед ажил хайгч болон бизнес эрхэлдэг хүмүүсийн салшгүй нэг хэсэг нь болоод байна.
  2. Та өөрийн сул талууд ба давуу талуудаа тоочин бич. Тэгээд өөрийг тань үнэнчээр тодорхойлоод хэлээд өгөх тийм хүн дээр  оч. Эцэст нь өөрт байгаа шинж чанаруудаа хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх талаар бодох  хэрэгтэй.
  3. Айдасаа давж гар. Өөрийнхөө хийнэ гэж хэзээ ч зүрхэлж байгаагүй ажлыг барьж аваад хүчээр хий. Жишээ нь: би кинонд ганцаараа явна гэж бодохоор эвгүй байдаг байсан. Нэг өдөр би үүнийг хийж чадсан юм.  Өөрийгөө давж гарсны дараа энэ айдас юу ч биш байсныг та олж илрүүлэн өөртөө итгэх итгэлтэй болно. Мөн та үүнийг ажил дээрээ ч туршаад  үзэж болно шүү. Олны  өмнө үг хэлэхээрээ сандардаг эсвэл хэлж чаддаггүй бол нэг, нэг хүнтэй ярьж өөрийгөө дасгаж байгаад туршаад үзээрэй.
  4. Амьдалаа эмх цэгцтэй болго. Ширээн дээрх хэрэггүй цаас, компьютер дээрх файл, хэрэггүй е-мейл зэргээ устга. Овоорсон цаасыг  цэгцлэхдээ электрон зохион байгуулагчийг ашигла.
  5. Сэтгэл санаагаа ариун байлга. Өдөрт ямар нэг биеийн хүчний ажил хий.  Гэртээ амарч болохоор өөрийн гэсэн чимээгүй буланг гаргаж тэндээ дор хаяж 5 минут бай.
  6. Сохороор бүү итгэ. Тантай ажиллаж байгаа хүн болгон таны талд байх ёсгүй. Тиймээс хэнд итгэж найдахаа сайн бодож байгаарай.
  7. Өөрийн үнэлэмжиндээ үнэнч бай.  Хэрхэн амьдармаар байгаагаа өөрөөсөө асуу. Энэ ажил таны хийх гэж бодож байсан ажил мөн эсэхийг бод. Хэрэв тийм биш бол ажилаа солиход бэлдсэн нь дээр. Учир нь хүнд хүсэл сонирхол хамгийн чухал шүү дээ .

Ингээд бүсгүй таньд амжилт хүсье. Амжилтын урт зам таныг хүлээж байна.


                                                                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.