Сүмстэй шарсан загас
Бүсгүйчүүддээ өнөөдөр хөнгөн хооллохыг санал болгож байна. Учир нь өчигдөр баярын ширээнийхээ ард хүнд хоол идсэн байж болох юм. Тиймээс далайн гаралтай хөнгөн хоолны жорыг бүсгүйчүүддээ хүргэж байна.

Бүсгүйчүүддээ амтат хоолны жороо хүргэж байна.
Орц:
- 4 ш загасны цул мах
- 3 х/х ургамлын тос
- 4 х/х гич
- 4 х/х талхны үйрмэг
- давс болон чинжүү
Сүмс бэлтгэх: (майонез, чанасан өндөгний шар, оливийн тос, каперс, перец, сонгино зэргээр хийсэн сүмс)
- 250 мл майонез
- 2 х/х хэрчсэн корнишон (дарж исгэсэн жижиг өргөст хэмх)
- 1/2 сонгино, маш жижиг хэрчсэн
- 1 х/х каперс (каперс бутны цэцгийн цоморлиг, ихэнхдээ цуунд нөөшилсөн байдаг бөгөөд хурц эсгэлүүн амттай амт оруулагч)
- 2 х/х маш жижиг хэрчсэн үнэрт яншуй
- бага зэрэг лимоны шүүс
1. Бүх орцуудаа (майонез, корнишон, каперс, хэрчсэн яншуй, хэрчсэн сонгино, лимоны шүүс болон гич) шилэн саванд хийнэ.
2. Дээрх орцуудаа хоорондоо сайтар холилдтол нь зөөлөн хутгана.Ингээд tartare сүмс бэлэн боллоо.
3. Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийн халаана. Шарагч зуухаа 180 С-д халаана.
4. Хайруулын тавганд тосоо халааж байх хооронд, загасны махаа 2 талыг нь бүхэлд нь давс болон чинжүүгээр сайтар түрхэж өгнө.
5. Хутгуур эсвэл халбага ашиглан махны нэг талыг нь гичээр бүрнэ.
6. Загасны махны гичтэй талыг нь талхны үйрмэгээр бүрнэ.
7. Загасны махны гич, талхны үйрмэг түрхээгүй талыг нь халсан тосондоо 2 минут орчим шарна. 4 ширхэг загасны цул махаа бүгдийг нь яг ингэж хийж шарна.
8. Бэлдсэн 4 ширхэг загасны махаа шарагч зуухандаа хийн 3-5 минут эсвэл талхны үйрмэг нь бор өнгөтэй болтол нь шарна. Шарагчаа унтраан загасны махаа гарган таваглана.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.