Ээждээ бичсэн захидал
Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү
Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй
Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү
Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь хэрхэн гүйцэх билээ
Сайн байна уу хамгаас хайртай хонгорхон ижий таньдаа олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Хэнээс ч илүү эрхэм миний амьд бурхан хайрт аав ээж хоёроороо охин нь дэндүү их бахархаж явдаг шүү. Та хоёроосоо л энэ амьдралын бүх утга учир сайхан бүхнийг олж хардаг. Аавын минь шулуун шудрага занг та минь л уян хатан болгож, балчирхан гурван эрх танхи охидуудаа үггүй харцаараа зэмлэж хатуу зөвийг ойлгуулж ирсэн. Ээжээ таны минь ухаалаг харц, зөөлөн гар, сайхан сэтгэлийг юутай ч зүйрлэмгүй. Таныгаа би чинь яагаад ч юм үргэлж л миний дэргэд дандаа хамт байх юм шиг санаж явахдаа дэндүү гэнэн тэнэг байснаа тэр нэг өдөр ухаарсан. Хэзээ ч би өмнө нь зүүдэлсэн зүүдээ бодож ухаарж байгаагүй бөгөөд таныгаа энэ орчлонгоос үгүй болж байна гэж зүүдлээд сэрж чадахгүй уйлж, айж сэрээд тань руугаа залгаад таныг утсаа авахад ямар их баярлаж уйлж байснаа хэзээ ч мартдаггүй. Таныг минь үгүй амьдрал надад хэзээ ч төсөөлөгдөхгүй гэдгийг мэдэрсэн. Таныхаа үнэрийг үнэртээд эрхлэх хамгийн жаргалтай мөчүүдийн нэг бөгөөд цаг хугацаа улиран өнгөрөх тусам таны минь үг үйлдэл дэндүү нандин санагдах болсон. Ээжээ та минь энгийн хэрнээ эхэмсэг, эхэмсэг хэрнээ эгэл тийм л хүн. Таныхаа энэ их хайранд би хэзээ ч даарч үзээгүй. Дандаа таньдаа хайртай гэж хэлж чаддаггүй ч ээжийнхээ энэрэл хайрыг зөвхөн хайртай гэдэг үгээр бус халамж хүндлэлээрээ илэрхийлэхийг хичээдэг юм шүү. Та минь миний мэдэх хамгийн төгс эмэгтэй миний сэтгэлд хэзээ ч унтрашгүй мөнхийн гал..
Таниараа маш их бахархаж баярладаг шүү ээжээ.
Таныхаа эрх танхи охин Анхзаяагаас нь...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mekh zakhq
(202.179.7.38)
2016-03-02 14:16:56
ix goy shvleg bna
0
0
0
Хариулах
сэкси залуу
(202.179.11.134)
2015-03-01 23:11:48
woow
0
0
0
Хариулах
zochin
(202.179.11.134)
2015-03-01 23:10:25
uneheer goe yum aa
0
0
0
Хариулах
batbayr
(103.26.193.26)
2014-09-09 10:31:51
ix goyy
0
0
0
Хариулах
ану
(202.126.90.58)
2014-03-02 16:58:43
гоя шлэг байна
0
0
0
Хариулах
та уйдаж болкушүү !!!!
(202.72.247.249)
2014-02-26 20:24:54
ymar goy ym be
0
0
0
Хариулах
zochin
(202.72.247.249)
2014-02-26 20:22:49
yoo ymar goy ym be
0
0
0
Хариулах
Ука
(103.26.194.10)
2014-02-25 16:08:18
Бурхан ижийдээ яг одоо хайртай гэдэг үгийг хэлээд халуун дулаанаар тэврэхийг хүсч байна
0
0
0
Хариулах
азаа
(202.179.26.81)
2014-01-01 14:18:16
яг шүлэг биш уран яруу үг ч биш зүгээр нэг хүний ээждээ бичсэн яахдал арай илүү ойлгох байх
0
0
0
Хариулах







