Өнөөдөр эмэгтэй таны өндөр өсгийтөөс татгалзах өдөр
Та мэдэх үү. Өнөөдөр бол эмэгтэйчүүд бидний өндөр өсгийтөөсөө татгалзах өдөр. Учир нь дэлхий нийтээрээ “Бөөрний эмгэгээс урьдчилан сэргийлэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай эмэгтэйчүүд сайт таны сонорт дараах мэдээллийг хүргэхээр бэлдлээ.
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Харин анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн ажээ. Энэхүү өдрийг тохиолдуулан Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн оношилгоо, технолгийн аргууд сэдэвт сургалт Улсын клиникийн 3-р нэгдсэн эмнэлэгт болж байна. Тус сургалтанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцох бөгөөд аймаг, нийслэлийн дотрын болон бөөрний эмч нар сургалтад хамрагдахаар болжээ.

Дашрамд дурдахад манай улсын хэмжээнд 200 гаруй хүн бөөрний архаг өвчний улмаас гемодиализын аппаратад ордог бөгөөд дэлхий нийтэд 500 сая хүн бөөрний архаг эмгэгээр өвчлөөд байгаа нь тогтоогджээ.





