Хүүхдүүддээ алимны нухаш хийж өгөөрэй ээжүүдээ!

1.Алимны нухаш нь хүүхдийн биед нэн шаардлагатай витаминуудаар баялаг байдаг ба хүн өдөрт 1ш алим идэх ёстой гэж үздэг байна.


Хоолны орц :
• Алим хүссэн хэмжээгээр
• Цэвэр ус
Хийх арга :
Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ.
Дараа нь зүсч саванд хийгээд буцалгана.
Ус алимыг дөнгөж бүрхэх төдий хэмжээтэй байх ёстой.
Нухаш хийхэд тохиромжтой зөөлөн болтол буцалгасны дараа холигчид хийж хутгаад л бэлэн боллоо.
Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөрэй.

2. Луувангийн нухаш
Орц:
Лууван /хүссэн хэмжээгээр/
Ус
Хийх арга:
Энэ бол манай хүүгийн хамгийн дуртай нухаш. Би өөрөө лууванд дургүй ч эрүүл мэндэд сайн болохоор хүүдээ идүүлчих юмсан гэж бодож байлаа. Харин энэ нухшийг хийж өгснөөс хойш идэхгүй байх вий гэж санаа зовних шаардлагагүй болсон юм.
Хүссэн хэмжээгээрээ луувангаа хальслаад 20-25 минут жигнэнэ. Бэлэн болсон лууван дээрээ бага зэргийн ус /луувангийн шүүс ч байж болно/ нэмээд холигчоор хутгана. Хүүхэд томрох бүр өөр төрлийн ногоог нэмж хийж болдог. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд 3 сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.