Youtube сайтын шинэ од Harlem shake

Сүүлийн охид залуусын дунд ихээр дэлгэрэх болсон Харлем Шэйк бүжгийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Энэ бүжиг нь Youtube сайтад хамгийн олон хандалтыг авч чадаж байгаа хэдий ч хараахан Реппэр PSY-н “Gangnam Style”-г гүйцэж чадаагүй байгаа ажээ.

Маск зүүсэн залуу гарч ирээд энгийн хүмүүсийн дунд галзуу гэмээр хөдөлгөөнийг хийснээр Харлем Шэйк бүжиг эхэлдэг. Харин 10 секунтийн дараа бүр ч галзуу гэмээр зүйлүүд болдог. Тиймээ энэ бол ХАРЛЕМ ШЭЙК. Уг бүжигт бүжгийн эвсэлтэй байх үгүй нь огтхон ч хамаагүй. Зүгээр л дуртай хөдөлгөөнөө хийхэд л хангалттай. Сүүлийн хэдэн хоногт ялангуяа Монгол улсад хоёрхон хоногийн дотор шахуу маш ихээр тархсан бүжиг болон хөгжмийн урсгалыг мэдэхгүй хүн ховор бизээ.
Уг бүжиг нь 1981 онд анх Нью-Иорк хотын Хаарлем хэмээх гудамж ч юмуу нэг тиймэрхүү жижиг газар үүсч байсан юм байна.  Ер нь эх үүсвэр нь Хаарлемд зохиогдож байжээ. Харин эхний зурган дээрх Baauer гэгч залуу 2012 оны 5 сард одооны бидний бичлэгэн дээр сонсож байгаа хөгжимийг нь зохиож байжээ. Хэдий энэхүү хөгжмийг олон нийтэд дэлгээд бараг нэг жил болсон ч хүмүүс сонсохоос өөр зүйлийг хийдэггүй байжээ.

2013 оны 2 сараас эхэлж интернэтээр Harlem Shake MEME буюу бидний үзээд байгаа видео бичлэг маш түргэн эрчийг авсан байна. Видео бичлэг хийх санааг анх G Dep - Let"s Get It дуунаас сэдэвлэж байжээ. Харлем Шэйкийн видео нь 35 секунтээс хэтэрдэггүй хэдий ч галзуу  гэмээр хөдөлгөөнүүдээр үзсэн хүмүүсийн ихэнх хувийг өөртөө татаж чаддаг. Гэхдээ зарим ухаантангуудын дургүйцлийг хүргэдэг.
Австралийн  5 залуус уг бүжгийг анх Youtube цахим хуудаснаа 2 сарын 10 нд тавихад нэг өдрийн дотор 4000 хандалтыг олж байжээ. Харин маргааш нь буюу 2 сарын 11 нд үзэгчидийн тоо аль хэдийн 11.000 давсан байжээ. Мөн тэднийг дагасан маш олон хуулбарууд маш түргэн гарч ирсэн байна.  Харлем Шэйк бол 2013 оны бүжгийн цоо шинэ урсгал!. 2012 оныг Ганнам Стайлаар хэлж болох бол 2013 оныг Харлем Шэйкээр хэлж болохуйц болжээ гэж хэлж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.