Бүсгүй минь хуримаа хийхээр төлөвлөж байна уу?

Хавар цаг айсуй. Эмэгтэй хүн бүрийн нэг мөрөөдөл бол “Цагаан морьт ханхүүтэйгээ мартагдашгүй сайхан хурим хийх” явдал билээ. Гэхдээ үүнийг сэтгэл хөөрлөөр шийдэж болохгүй юм. Үнэхээр сайхан хурим хийхийн тулд танд бэлтгэл шаардлагатай байдаг. Тэгвэл хуримын бэлтгэлийн талаар бяцхан зөвөлгөөг хүргэж байна.

Хамгийн эхэнд та мэдээж хэрэг хуримаа хийх билэгт сайн өдрөө тогтох нь мэдээж хэрэг. Тэгэхээр лам, хуврага шүтдэг бол хуримын өдрөө тогтохоос өмнө сайн ламаар явж өдөр судраа тогтоогоорой. Түүнчлэн балжинням, дашнямтай өдөр байсан ч гэсэн тахиа, гахай өдөр хурим хийдэггүй, үхэр өдөр хурим найр хийхэд маш сайн байдаг гэнэ. Тэгэхээр хамгийн эхэнд анхаарах зүйл бол энэ юм шүү.

За тэгээд дараагийн бэлтгэл бол гэрлэх ёслолын ордонд захиалга өгөх. Хэрвээ та хуримын ордонд орохоор болсон бол хурим хийх тухайн сарын өмнөх сар захиалгаа өгөх ёстой юм байна. Жишээ нь 9 сард болох хуримын захиалгыг 8 сарын 1-ний өглөө 9 цагаас эхлэн авч эхэлдэг аж. Яг товлосон өдрөө сайн цагаа авъя гэвэл 1ний өглөө эрт ирэхгүй бол товлоион өдрөөсөө хоцрох тохиолдол ч гардаг байна. Зарим хүмүүс бүр захиалга авахаас хэдэн хоногын өмнө ирээд манаад суучихдаг гэнэ шүү. Тэгэхээр товлосон өдрөө эрт босч оочир авч бүртгүүлэх хэрэгтэй. Гэхдээ цаг хамаагүй гэж бодож байгаа бол гэвэл тэр сардаа очоод асуухад эрт цагууд байдаг л юм байна.

Ордонд захиалга өгөхөд хэрэгтэй бичиг баримт бол эхний ээлжинд бараг иргэний үнэмлэхээс өөр зүйл хэрэггүй аж. Эхлээд очероо аваад дараа нь хурим болохоос 14 хоногийн өмнө баталгаажуулдаг юм байна. Дашрамд хэлэхэд хуримын ордон гэрлэлтийн батлах өгдөггүй юм шүү. Тиймээс гэрлэлтйин батлахаа оршин суугаа дүүргээсээ эхлээд авсан байх ёстой аж. Ингэж андуурдаг зөндөө хүн байдаг учираас танд зориулан онцолж байна.

Ордонд орох үнэ хөлсний тухайд:

Хосууд хоёулаа Монгол улсын иргэн бол – 608.500

Гадаад хүнтэй сууж байгаа бол – 700,000

Ажлын бус цаг болон амралтын өдрөөр захиалга өгвөл нэмэлт 33,000 төгрөгийн нэмэгдэлтэй байдаг аж.

Үнэ хөлсөнд багтаж байгаа зүйлс гэвэл:

478500 төгрөг нь ордны үйлчилгээний хөлс. Үүнд:

Машин чимэглэх хос хүүхэлдэй

Бөгжний хайрцаг

Гэрчилгээ

Ордны хэлбэртэй шилэн сувинер

Зочдыг дайлах сүү, тавгийн идээ,

Батлах авах үйл явц, ерөөлч, морин хуурч

130,000 төгрөг нь гэрэл зургийн газрын хөлс байдаг юм байна. Үүнд нь зөвхөн хуримын ордонд хийгдсэн бичлэг болон 20 ширхэг зурагтай зургийн альбом ордог юм байна шүү.

За тэгээд хуримаа хийхээр төлөвлөж байгаа бүсгүйн дараагийн асуудал бол хуримын даашинз байдаг. Магадгүй танд таалагдаж байвал доорх загваруудаас сонголтоо хийгээрэй.


 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
***** (202.179.20.248) 2013-03-22 16:02:23
tiim shuu bayrlaa tanai hamt olond amjilt
***** (202.179.20.248) 2013-03-22 16:01:52
goy daawinzuud bn gehdee zarim n bas unetei zuwulguu ugsund bayrlaaa bid ter bur hurimiin ordnii une hanshiig sudlaad guij bh zaw baidaggui tgd helsen uneer n l munguu tuldug shd