Титаник киноны бяцхан охин
Жек, Роза хоёрын анхны болзоо борчуулын давхрын үдэшлэгт өрнөдөг. Тэр хэсэгт Жек бяцхан охинтой бүжиглэдэг шүү дээ. Тус жаахан охин одоо насанд хүрсэн эмэгтэй бөгөөд өөрийн ямар эмэгтэй болсноо олон нийтэл үзүүлжээ.



Тэр охиныг Александра Овенс гэдэг бөгөөд одоо 26 настай ажээ. Александра өөрийн зураг болоод Титаник кинонд тоглосны дараах зохион бичлэгээ өөрийн фейсбүүк хуудсандаа тавьсан байна. Дашрамд дурдахад Александра кинонд тоглох үедээ 9 настай байсан байна. Тэрээр өөрийн зохион бичлэгтээ "Миний кино Титаник. Би үргэлж жүжигчин болохыг хүсдэг ба гүнжийн дүрд тоглохыг хүсдэг. Ээж минь надад энэ бол чамд тохиолдох хамгийн том боломж гэж хэлсэн тэр нэгэн халуун өдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байсан" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






