Эв нэгдлийн бэлэг тэмдэг “Ромео Жульетта” тун удахгүй
Цэнхэр гараг дээрх долоон тэрбум хүний хайр дурлалын бэлэг тэмдэг болсон Ромео Жульеттагийн хайрын түүх монголын үзэгчдийн хүртээл болоход цөөн хоног үлдээд байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдаж байгаа аж.

Түүнчлэн 2001 онд анх Жерард Пресгурвичийн хөгжмийн найруулгаар Францад тавигдаж, дэлхийн нийт 12 оронд тавигдсан уг жүжиг Азидаа анх удаа албан ёсны эрхтэйгээр, монгол улсад, монгол хэлээр тоглогдох гэж байгаа юм. Төслийн багийнхан жүжгээ “Эв Нэгдлийн жүжиг ” гэж нэрлэсэн бөгөөд Ромео Жульетта мюзиклд драмын жүжигчид, дуучид гээд өөр өөр продакшны уран бүтээлчид нэгдэж оролцсоныг ийнхүү бэлгэшээжээ. Тус жүжиг ирэх сарын 5-нд нээлтээ хийх бөгөөд ганцхан удаа тавигдах юм байна.

Мюзиклийн продюссероор н.Эрдэнэтулга, ерөнхий найруулагчаар “Сонгодог мюзикл” продакшны захирал З.Лхагвадорж, Өрлөг эхийн дүрд МУГЖ Б.Сарантуяа, хатагтай Капулетийн дүрд ДБЭТ-ын жүжигчин Б.Нармандах тоглохоор болжээ. Харин гол дүрүүд болох Ромеогийн дүрд “A- Capella”хамтлагийн дуучин Б.Мөнх-Од, Жульеттагийн дүрд Classis Gem хамтлагийн дуучин н.Отгончимэг нар тоглох аж.
Ромеогийн дүрд тоглож буй жүжигчин Б.Мөнх-Одын сэтгэгдэлийг хүргэж байна.

Ромео: Б.Мөнх- Од
Дэлхийн алдартай, жүжигт тэр тусмаа гол дүрд нь тоглох болсондоо маш их баяртай байна. Миний хувьд СУИС-ыг 2005 онд энэ мэргэжлийн чиглэлээр төгссөн. Түүнээс хойш мэргэжлийнхээ дагуу мюзикл жүжигт дүр бүтээх хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэхүү хүсэл мөрөөдлийг минь биелүүлж “Сонгодог мюзикл” продакшны хамт олон энэхүү жүжигт тоглох саналыг өнгөрсөн намар тавьсан. Түүнээс хойш олон салбарын уран бүтээлчидтэй нийлж, цогц болж энэхүү жүжигт тоглож байгаадаа туйлын их баяртай байна.
Мюзикл жүжиг гэдэг бол тайзан дээр 80-90 хувийг нь дуулах гэсэн үг. Хөгжмийн нот, дуулах дуу, арын бүжигчидтэйгээ цогц болж тухайн хөгжмийг өөрийн биеэр тоглоно гэсэн үг. Тиймээс туйлын шаргуу, сүүлийн гурван сарын турш тасралтгүй бэлтгэлтэй байгаа. Хамгийн гол нь маш олон хүмүүс нийлж бэлдэж байгаа учраас туйлын хариуцлагатай бэлдэж байна. Энэ бэлтгэл маань жүжиг тоглох өдөр хүртэл үргэлжилнэ. Учир нь мюзикл жүжиг гэдэг бол туйлын хариуцлагатай, хөгжимд баригдмал байх ёстой. Ер нь маш олон зүйлийг судалж, ажиллаж байгаа гэж хэлж болно. Мөн жүжгийн хувьд дэлгэцийн бүтээл биш тайзан дээр шууд тоглогдож байгаа, мөн Азид анх удаа тавьж байгаа болохоор монгол эр хүнийхээ хувьд, уран бүтээлч хүнийхээ хувьд ард түмэндээ сайхан жүжиг үзүүлчих юмсан гэсэн бодолтой, чин зориг хүсэл, эрмэлтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
үнсгэлжин
(203.160.55.130)
2013-04-06 18:41:54
монголчууд хааяа бахархмаар зүйл хийх юмааа Азидаа анх удаа ийм том жүжгийг тавина гэдэг азтай зүйл шүүзаавал үзээрэй хүүхнүүдээ
0
0
0
Хариулах