Таны шинэ өдрийн өглөө яаж эхэлдэг вэ?

Сэрүүлгээ ярвайж унтраагаад, хам хум ам руугаа жаахаан юм чулуудчихаад, өмдөө өмсөнгөө утсаар ярьж, ажил руугаа явах замдаа түгжрэлийг зүхэж эхэлдэг үү?
Өдөр бүрийн оршилыг гайхалтай тайван, сайхан хийж бай. Тэгвэл тэр нь чиний бүхэл өдрийн энергид нөлөөлж, чи үргэлж амар тайван, баяр баясгалантай, урам зоригтой байх болно. Маргаашнаас эхлээд энэ 20 зүйлийг нэг бүрчлэн хийгээд үзээрэй. Ингэхийн тулд босдог цагаа нэгээр урагшлуулах хэрэгтэй болно.

Нэг аяга хонуулсан ус уу
Урьд шөнө нь аяга ус хонуулж тавиад, өглөө түүнийгээ уу. Өлөн ходоодон дээрээ ямар ч хольцгүй цэвэр ус уух нь бодисын солилцоог чинь сэргээж, чамайг хичнээн нойрмог байсан ч сэрээж чадна. Зарим бүсгүйчүүд өглөө босмогцоо шууд аяга кофе уух зуршилтай болсон байдаг. Ингэх нь чиний биеийг каффейнд дасгаж, аажим аажмаар чи өдөрт хэдэн аяга кофе, хир их шоколад хэрэглэснээ санахаа болих болно. Үүний оронд кофег үнэхээр ядарсан үедээ уухаар хадгалаарай.

Дасгал хий

Хамгийн сонирхолтой нь хүн нэг өглөө дасгал хийхэд, түүний маргааш өглөө нь өчигдрийнхөөсөө илүү эрч хүчтэй болсон байдаг. Тиймээс босмогцоо дасгал хийдэг зуршлыг эхлүүлсэн л бол, дахиж хиймээр санагддаг аж. Хүмүүс ядрахаас айж дасгалаас зугтдаг. Гэвч үнэн хэрэг дээрээ дасгал хийхгүй байх тусам улам ядардаг.


Амьсгалаа хэд хэдэн удаа алгуурхнаар авч гарга

Хэвлийдээ өглөөний агаарыг дүүргээд, буцаагаад гарга. Өглөө сэрмэгцээ орон дотроо хэдэн секунд амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлж хэвтвэл бүр сайн. Бие сэтгэл чинь гэрлээр дүүрч, тайвшран, уужрахыг чи мэдрэх болно.

Өдөр бүр ямар нэг сэтгэл догдлом зүйл рүү тэмүүл

Магадгүй тэр өдөр чи хүнд хуралд суух байг. Гэсэн ч энэ л хурлыг дуусгачихвал, хичнээн “хөнгөн нуруу”-тайгаар гэр лүүгээ харьж, орой нь дуртай киногоо үзээд, тайван амгалан нойрсох тухайгаа бодож тэр хүнд ажлыг бушуухан шиг дуусгахын тулд яар. Өнөө орой гэртээ ирээд сурсан шинэ жороо туршиж үзнэ хэмээн бодож догдол. Даргадаа дургүй чинь хүрч байсан ч ажил дээрээ очоод шинээр танилцсан залуутайгаа нууцаар чатлана гэж бодоод догдол. Өдөр бүрийнхээ замналаас ямар нэг сэтгэл баясам зүйлийг олж хар. Заавал. Олсныхоо дараа л гэрээсээ гар.


Шууд бос

Бидний сэрүүлгэн дээрээ тавьсан дуугаа үзэн яддаг болох шалтгаан бол ердөө л өглөө бүр түүний эхлэл хэсгийг 2, 3 дахин сонсдог явдал юм. Эхлээд нэг дуугарна, snooze дээр нь дараад хэвтэж байтал яах ийхийн зуургүй 9 минут өнгөрч дахиад нэг удаа дуугарна. Гурав дахь дээр нь өнөөх ямар ч буруугүй сэрүүлгийг төвөгшөөн байж босно. Ингэж эхлүүлсэн өдөр яаруу сандруу байдаг. Сэрүүлгээ хойшлуулсаар байвал чи өглөө бүр хувцсаа ч дутуу хагас өмсөж, ажил руугаа ч яаруу сандруу гарч, түгшсэн сэтгэлзүйтэйгээр өдрийг угтах магадлалтай. Тиймээс зүгээр л шууд босчих. Ердөө ядах юмгүй гэдгийг нь чи ойлгоно.


Хувцсаа аажуу тайван өмс

 Ямар нэг зүйлийг тайван хийснээр, чи алдаа гаргахаас сэргийлж чадна. Яарч хийсэн зүйл жаахан ч гэсэн харамсал төрүүлдэг. Гарахаасаа өмнө цүнхэндээ бүхнийг бүрэн хийсэн эсэхийг шалга.
Чанартай өглөөний цай уу
Өглөө бүр чанартай хоол ид. Алим, гадил хоёр, эрдэнэшишийн хоол, шарсан гахайн мах өндөг зэрэг чамд эрч хүч өгөх хүнсийг сонгож идээрэй. Сэрүүлгээ оройтуулж тавьснаасаа, шөнө нь дутуу унтсанаасаа болоод олон бүсгүйчүүд цайгаа уулгүй гараад, ажил дээрээ очмогцоо кофе ууж, компьютерийнхээ урд ямар нэг юм идсэн болдог. Юм идэж байхдаа хүн өөр юунд ч анхаарлаа төвлөрүүлэхгүй байж гэмээнэ, тэр хоол хор болдоггүй.

Жаахан цэвэрлэгээ хий


Ажлын ширээ, буйдан, жижиг тавиур, толь, ер нь юуг ч бай цэвэрлэсний дараа ямар нэг үнэ цэнэтэй ажид хийчихсэн мэт сэтгэгдэл төрдөг.
Ажил руугаа явж байхдаа сайхан дуу сонс
Төгөлдөр хуурын ая юм уу, сүүлийн үед сонсох дуртай болоод байгаа дуугаа тавь. Club-ын дуунуудаас аль болох татгалзаарай. Хүнд бөгөөд түргэн хэмнэлтэй дуунууд үдэшт зориулагдсан байдаг.

Жолоо барьж байхдаа бүү яарч сандар
Хэдий чи хоцорчих гээд байсан ч, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтал. Тайван бай. Урагшилж байгаа цагт очиж л таарна. Замын цагдаагаар торгууль тооцуулчихвал тэр өдрийн чинь байдал навс унах болно. Машины сигналын чийртэй чимээг ч олон дахин сонсохгүй байх арга бол, зөв бөгөөд, тайван хүлээцтэй жолоодох.

Ажилдаа ирэхдээ...

Ажлынхаа хаалгаар орохдоо нүүрэндээ инээмсэглэл тодруул. Хамтран ажиллагчидынхаа хажуугаар өнгөрөхдөө ч бас.
Хамгийн сүүлд, ухаан санаагаа “зөв” дээр нь тохируул
Хүмүүс энэ алхмыг ихэвчлэн алгасдаг. Хэтэрхий яаруу амьдардгаасаа болоод тэр. Гэвч хамгийн сүүлийн шатыг алгасах юм бол, дээрх бүх алхмуудыг хийгээд ч үр дүнд хүрэхгүй. Өнөөдөр юу ч болсон, сайхан өдөр болж өнгөрнө гэдэгт итгэж, энэ бодлыг толгойдоо суулга.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
075 (202.9.47.131) 2013-04-11 10:44:08
ОР ДОНДОО