МОСАХ-ны сэтгүүлчид “Аттила Байк Тур”-ын дугуйн аялалд оролцжээ
Монголын Сайтын Холбоо удахгүй болох Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийг угтан гишүүн сайтуудынхаа дунд олон талт үйл ажиллагааг зохион явуулж байгаа билээ. Спорт өдөрлөгийн хүрээнд хийсэн нэгэн арга хэмжээ нь өнгөрсөн амралтын өдөр “Аттила Байк Тур” дугуйн клубээс зохион байгуулдаг уулын дугуйн аялалд оролцсон явдал байсан юм.

Дугуйн замгүй хотод ажиллаж амьдардаг ч дугуй унах хүсэл сонирхолтой олон зуун хүүхэд залууст зориулж “Аттила Байк Тур” ХХК нь жилийн дөрвөн улиралд дугуйн аялал, амралтыг хотоос зайдуу замд янз бүрийн маршрутаар зохион байгуулдаг юм байна.

Энэ нь дугуй сонирхогчдыг чөлөөт цагаа эрүүл агаарт идэвхитэй, зөв боловсон өнгөрүүлэх, унадаг дугуйг олон нийтэд хэвшүүлэх зорилготой бөгөөд долоо хоног бүрийн Бямба гарагт ойрын зайн аялалаа тогтмол зохион явуулдагийг уламжлахад таатай байна.
Сэтгүүлчдийн оролцсон энэ удаагийн аялалд байнгын аялагч, сонирхогчдоос гадна дугуйн спортын Азийн аварга Т.Энхжаргал, дасгалжуулагч Т.Даваатогтох зэрэг мэргэжлийн дугуйн тамирчид амралтын өдрөөрөө дугуйн аялал хийж хамтдаа явсан нь олзуурхууштай байсан юм. Аяллын замын урт талдаа 15 км урттай ба дугуйн спортын ОУХМ Б.Болд-Эрдэнэ аялагчдыг удирдаж, заавар зөвлөмж өгч байлаа. Хэрвээ уншигч та дугуйн аялалд хамрагдаж нэгэн өдрийг дурсамжтай бас адал явдалтай өнгөрүүлэхийг хүсвэл “Аттила Байк Тур”-ын дараах фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авч болно.

http://www.facebook.com/groups/AttilaTour.Mongolia/

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi
(202.179.20.153)
2013-04-17 09:14:05
sain bn uu ene duguin holbootoi yaj holbogdoh we bi duguin sportoor hicheelleh sonirholtoi bn bagaasaa sonirhdog bsiiin utas n bga bol uguuch haana bdag ym bol
0
0
0
Хариулах