Төрөлхийн ямар ч өвдөлт мэдэрдэггүй охин

Энэ хачирхалтай охиныг Эшлин Блокер гэдэг бөгөөд АНУ-ын Паттэрсон хотод амьдардаг байна. Гаднаас нь харахад энгийн 13 настай энэ охин бусад хүүхдүүдийн адилаар сургуульд явж, тоглож нааддаг хэдий ч нэгэн ер бусын зүйл байдаг гэнэ. Тэрээр огт өвчин мэдэрдэггүй бөгөөд өвчнийг яаж илэрхийлэх талаар ямар ч төсөөлөлгүй байдаг аж. Гараа шууд буцлам халуун усанд дүрж чадах бөгөөд гар нь улайж, түлэгдэж байхад огт анзаардаггүй гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр гар барих, даралтын хүчийг мэдэрч чаддаг байна. Нэг удаа тэрээр гараа хугалсан боловч хоёр хоногийн турш юу ч мэдээгүй байсан бөгөөд эцэг эх нь олж харснаар гараа хугалсан болохыг нь мэджээ.


Охин төрөхдөө уйлаагүй бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ гоц чадварыг мэдсэнийхээ дараа гэрээ янзалж хурц үзүүртэй тавилгуудаа бүгдийг нь шинэчилж, зөөлөн хивс дэвссэн байна. Тэд охиноо гэмтэх вий хэмээн эмээж
тэшүүр эсвэл ролик унахыг зөвшөөрдөггүй байсан бөгөөд бага байхад нь нүүр, гараа маажихгүйн тулд сарвууг нь тэр чигт боодог байжээ. Эцэг эх нь түүний өрөөнд зориулалтын монитор тавьж гарч буй дуу авиаг хянадаг байсан байна. Гэсэн хэдий ч тэд охиноо ганцааранг нь унтуулж чаддаггүй байсан бөгөөд орой болохоор өрөөндөө авчирч ээж нь охиныхоо гарыг барьж унтдаг байсан байна.

Охин бараг л байнга толгойны боолт зүүдэг бөгөөд эмчийн зааварласан хар хүрээтэй шил, шүрээр хийсэн бугуйвчийг биеэсээ салгадаггүй байна. Эшлиныг инээхэд шүдний аппарат харж болох боловч энэ нь хуванцар байх аж. Учир нь төмөр аппарат хийвэл тэр санаандгүй хэл, эсвэл уруулаа зүсвэл үүнийгээ мэдэрч чадахгүй юм байна. Түүний бугуйвчны ард талд нь эмчийн бичсэн “Өвчин мэдэрдэггүй, хөлс ялгаруулалт хамгийн доод хэмжээтэй” -гэсэн заавар байдаг аж.








Эшлиныг 9 настай байхад эмч нар түүнийг ямар хэмжээний өвчин мэдэрдэг болохыг мэдэхийн тулд туршилт хийжээ. Охин гижигдэлт, зүүгээр хатгах зэргийг мэдрэх боловч температурын өөрчлөлтийг мэдэрч чаддаггүй байна. Мөн үүнээс гадна тэрээр Эшлины сэтгэл хөдлөлийн байдлыг мэдэх хэд хэдэн туршилт явуулсан бөгөөд охиныг маш авъяастай, өвөрмөц охин хэмээн баталжээ.
Эшлин охин хааяа уйлдаг байна. Тэрээр оны эхэнд өөрийн хайртай нохойгоо алдсаны дараа уйлсан бөгөөд хэд хоногийн турш орноосоо босохгүй хэвтсэн аж. Олон жилийн турш тэрээр хүн өвдөхөд ямар үйлдэл, царайны хувирал гаргадаг талаар судалсан бөгөөд одоо хэн нэгэн өвдөлтийн талаар ярихад, илэрхийлэхэд нүүрний хувирал гаргаж сурсан байна.









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
***** (202.179.20.153) 2013-04-17 10:50:41
aimar yma urid n sonsoj bsiin bn gehdee zurgiin harj bgagui l dee ene huuhdiin etseg eh n ymar hetsuu bdag bol eswel baidag l asuudal shig huleej awdiin boluu