Үдэшлэгт дуртай бүсгүйчүүдэд

Ирэх сарын 12-ны 19-н цагаас “Anima Mundi entertainment”-с жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Регги дуу хөгжмийн парти  iLOFT function house- д болох гэж байна. Монголын хөгжмийн ертөнцөд 2007 оноос хойш шинэ тутам хурдацтайгаар хөгжиж байгаа арлын Ямайка улсаас гаралтай Регги хөгжмийн урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Бүсгүй та энэ үдэш тав тухтай орчин, сонирхолтой тайз засал дор гайхалтай уран бүтээлүүдийг Cocktail уунгаа сонсох боломжтой аж. Мөн партид хүрэлцэн ирсэн залуус “Reggae Bus” Регги дэлгүүр болон “Afro Style” Dreadlock үсний салоноор үйлчлүүлэх гээд олон олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа юм байна.

Тус партид урилгаар Герман Улсын Берлин хотоос ирсэн Регги хөгжимийн Selekta (Reggae DJ) “ROOTS ROCKET” өөрийн уран бүтээл Set-ээ хүргэх гэнэ.
Харин Монголын Регги уран бүтээлчид болох Souljahs хамтлаг, Jiijah, Мөнхбат, Энхээ нар өөрсдийн болон дэлхийн шилдэг Регги дуу хөгжмөөс толилуулах ажээ.
Бүсгүйчүүддээ аминчлан шивнэхэд тасалбар нь 20.000 төгрөгний үнэтэй ба эхний 100 хүнд бүх үеийн шилдэг Регги дуу хөгжмөөс бүрдсэн CD бэлэглэх юм байна шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.