Б.Цэцэгбадам: “ Усан спорт булчинлаг болгодоггүй...”
Хүүхэд хөгшид,эрэгтэй эмэгтэйгүй спортод дурлах болсон өнөө цагт усан спортоор хичээллэх хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна.Улаанбаатар хотын дүүрэг бүрт “Усан спортын төв” барьж байгуулах тухай яригдаж байгаа.Энэ яриа биелэлээ олж усан спортоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдээсэй гэж хүсье. Ингээд уншигчид та бүхэндээ “New Centry Plaza” төвийн спорт цогцолборын, усан спортын багш Д.Цэцэгбадамтай хийсэн ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе! Усан спортоор хичээллэхийн ач тусын тухай?
Д.Ц: Сайн байна уу? Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд ийг хүргэе! Усан спорт гэлтгүй бүх төрлийн спорт хүнд ач тустай,хэрэгтэй.Техник технологи хөгжөөд,хүмүүс бараг хөдөлгөөн хийхээ больсон орчин үед фитнесс,бассейнээр хичээллэх хүмүүс их болсон.Усан спортоор хичээллэхийнач холбогдол маш их.
1рт: чийрэгжинэ, 2рт: тураана, 3рт: гоё сайхан арьстай болно. 4рт: стресс ядаргаа тайлагдана.
Сурв: -Усан спортоор хэдэн настайгаас хичээллэж эхэлбэл зүгээр вэ?
Д.Ц: Усан спорт бол бүх насныхан хичээллэх боломжтой спорт.Ер нь аль болох багаас нь энэ спортоор хичээллэж эхлээд, устай харьцаад сурчихвал зүгээр. Хүүхдүүд 2 настайгаасаа хичээллэж эхэлдэг.
Сурв: -Усан спортын тамирчин болохыг хүсч байгаа хүүхдүүдэд зөвлөвөл?
Д.Ц: Тамирчин болох зорилготой хүүхдүүд 5 настайгаасаа эхлээд мэргэжлийн багшийн удирдлаган дор секц дугуйланд хамрагдаад хичээллэх хэрэгтэй.
Сурв: -Сүүлийн үед эмэгтэйчүүд маань турах зорилготойгоор усан спортоор хичээллэх болсон. Ер нь ямар хугацаагаар энэ спортоор хичээллэвэл үр дүнд хүрч, турах вэ?
Д.Ц: Усан спортоор хичээллэхэд турдаг л даа. Гэхдээ аажим аажмаар, урт хугацаанд турдаг. Арьс чангарч,бие хөнгөрнө. Хүн хүний онцлогоос шалтгаалаад турах хугацаа нь өөр өөр байдаг. Хэт их таргалалттай, удаан хугацаагаар тарган байсан, бас арьс чангатай хүмүүсийн турах хугацаа харьцангуй урт байхад зөөлөн сул арьстай, төрөөд удаагүй байгаа бүсгүйчүүд хурдан жин хасдаг.

Сурв: -Манай бүсгүйчүүдийн дунд усан спорт тураадаггүй, булчинлаг болгодог гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
Д.Ц: энэ яриа бол буруу ташаа ойлголт л доо.Усан спортын тамирчдын хувьд ихэнх цагаа бассейнд өнгөрөөнө, булчин сууна. Харин зөвхөн чөлөөт цагаараа нэг, хоёр цагаар хичээллэдэг хүмүүст тэгэж булчин суухгүй, харин арьс бие чангарна.
Сурв: -Усан спортоор хичээллэх сонирхолтой, тэгсэн хэрнээ уснаас айдаг хүмүүс байдагдаа, тэдэнд хандаж зөвлөвөл?
Д.Ц: Анх усанд сэлэх хэцүү л дээ.Усан спортоор хичээллэхээр зорьж байгаа хүмүүс өөрөө өөрийгөө ялан дийлж,айдастайгаа тэмцэлдэж, даван туулж чаддаг л байх хэрэгтэй.Энэ спортын ач тус, сайн талуудыг нь сайтар ухамсарлаж өөрөө өөртөө шаардлага тавиад, зоригтой байвал усанд сэлж сурнаа. Багш нар яаж сэлэх арга техникийг нь заагаад өгнө.
Усан спортоор хичээллэхийг хүссэн хүн болгонд манай төвийн үүд хаалга нээлттэй байгаа шүү.
Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
huslen
(103.26.194.26)
2014-04-03 23:19:22
usand selsneer guy huliin bulchin nariisah uuu
0
0
0
Хариулах
Bayaraa
(202.170.69.196)
2013-06-07 13:20:38
New Centry Plaza” tuviin utas hayagiig ugnu u
0
0
0
Хариулах
Болортуяа
(122.254.111.242)
2013-05-02 15:49:00
2nd fl NCP building Chinggis avenue-15 211213 Ulaanbaatar Mongolia 976-11 33-11-10 99286777
0
0
0
Хариулах
dunjalamiin Narantsatsr*****
(202.70.46.6)
2013-05-02 12:36:13
“New Centry Plaza” ene toviin hayg bicheed ogooch
0
0
0
Хариулах
zochin
(158.208.192.248)
2013-05-01 18:44:00
usan sportoor hicheelej bai goy ym bn lee bi turuu jilees usand selj surad yvj ehelj baigaa
0
0
0
Хариулах