Модоо тарих уу эсвэл тайрах уу?
Бүх
нийтээр мод тарих өдөр саяхан болж өнгөрлөө. Маш олон байгууллага хувь
хүмүүс ханцуй шамлан оролцож, Улаабаатарыг ирээдүйн ногоон хот болгохын
төлөө хүч хөдөлмөр, цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулсан нь тодорхой.
Өнөөдөр суулгасан бяцхан мод 20-30
жилийн дараа жинхэнэ бие гүйцсэн саглагар ногоон мод болж хотын өнгө
үзэмжийг нэмэхээс эхлээд агаарын хүчилтөрөгчийн хэмжээг тэтгэх ёстой. Та
бид үүний төлөө л бүх нийтээрээ мод тарьсан...

Гэвч Хотын төвийн бүсэд нүдэнд ил харагдах энэ тайрагдсан моддыг таны мэлмийд харуулахыг бид хүссэн юм. Энэ бол 1960-аад онд тарьж ургуулсан модод. Тухайн үед эдгээрийг тарьж суулгаж байсан хүмүүс 53 жилийн дараа ийм үзэмжгүй тайрдас болчихоод хотын гудамжийг “чимэглэнэ” гэж санаагүй нь лавтай. Мод тарьж үзсэн хүн бүр түүнийгээ ургуулах чин хүслийг тээж явдаг, яг тэр сэтгэлээрээ хотын гудамжаар явахдаа ”гар хуруугаа огтлуулчихсан” өрөвдмөөр амьд биетийг анзаарч нэг хараарай. Хомроголон хяргах энэ харгис үйлдлийн гол шалтгаан нь ...намар хөвөнгөө хаядаг... учраас гэнэ. Үүний төлөө тарьсан модоо тайрах байсан юм бол анхнаасаа бүх нийтээр ч бай ганц нэгээр ч бай мод тариад хэрэггүй юм бишүү. Навч мөчрөө тайруулчихсан мод хүчилтөрөгч ялгаруулах нь бүү хэл өөрийн утгаараа амьдарч чадахгүй байгаадаа өвдөж бас уйлж байгаа. Энэ бол экологидоо санаа тавьдаг иргэн та бидний заавал бодох асуудал юм шүү. Маш энгийн боловч яг дэргэд байгаа зүйлээсээ өөрсдийн амьдрах орчноо өөрчилцгөөе! “УУЛЧИН МОНГОЛ НИЙГЭМЛЭГ” нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааныхаа нэгэн хэсэг болсон энэхүү мод тайрахын эсрэг уриалгыг олон нийтэд гаргаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ой судлаач
(202.131.236.202)
2013-05-13 13:11:01
Би мэдэж байна Та нар дуугай бай
0
0
0
Хариулах