Ц.Оюунчимэг ОУ-ын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн аварга боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн 10 дахь гранпри тэмцээн энэ сарын 9-10-нд Австрийн Вена хотноо болж өнгөрлөө. Уг тэмцээнд 15 орны 70 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний дунд дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд, тухайлбал Хонгконгийн Вэйли Ю, Английн Михайлэ Брээзэ, Наташа Пэрдү нарын олимпийн тамирчид багтжээ.

Харин манай тамирчин Ц.Оюунчимэг тус тэмцээний “Мастер Гранпри” ангилалд оролцон,  түлхэлттэй болон огцом өргөлтөөр нийт 140 кг-ийг амжилттай өргөн, алтан медалийн эзэн болсон байна.
Түүнчлэн Ц.Оюунчимэг нь хүндийн өргөлтийн спортоор хоёр жил хичээллэж байгаа аж. Энэ хугацаанд 2012 онд Украинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.