Маргаашийн мэдээллээ хүлээн авч уншина уу? Тавтай сайхан амраарай бүсгүйчүүдээ...
Маргаашийн цаг агаар, дорнын зурхайгаа хүлээн авч уншина уу? Таны
маргаашийн ажил үйлс амжилт хүсье! Тавтай сайхан амраарай гоо хатад
минь...

Цаг агаар:
Маргааш Улаанбаатарт +10 хэм, +5 шөнөдөө хэм үүлшинэ
Дорнын зурхай: Аргын тооллын: 2013.5.18 Бямба гараг
Билгийн тооллын: 8. Хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр
Наран ургах шингэх: 5.27-20.34
Үс засуулбал: Нас уртасна.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






