Маргааш дэлхийн тамхигүй өдөр. Гоо сайхнаа хорт утаагаар бүү хордуулаарай



Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг  дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) байгуулагдсаны 40 жилийн ойд зориулж 1987 оны 4 дүгээр сарын 7-ныг тамхигүй өдөр болгон зарлажээ. Харин үүний дараа жил нь буюу 1988 онд энэ өдрийг 5 дугаар сарын 31-нд тэмдэглэж байх захирамж гарснаар "World No tobacco day"-ыг энэ өдөр тэмдэглэх болжээ.

Дэлхий дээрх 5 хүн тутмын нэг нь тамхи татдаг ба, нийт тамхичидын дийлэнхийг боловсролгүй, бага орлоготой, ажилгүйчүүд эзэлдэг байна. Харин жилд 6 сая хүн тамхинаас болж нас барж байна гэсэн судалгаа гарчээ.

Бүсгүйчүүд минь энэ аймшигт чимээгүй тахалд өөрөө өөрийгөө бүү түлхэн унагаач. Таны эрүүл мэнд, гоо сайхан хамгаас үнэтэй. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Үүнийг ухаарч ухамсарлан энэ өдрөөс эхлэн тамхинаас татгалцацгаая!!!




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.