Селена Гомес шинэ цомгоо ирэх сараас худалдаанд гаргана

Дуучин Селена Гомес удаан хүлээлгэсний эцэст фэнүүддээ шинэ цомгоо гаргажээ. “MTV”-гийн сайтад бичсэнээр “Stars Dance” цомог ирэх сарын 23-нд худалдаанд гарах юм байна. Түүний “Stars Dance”-д цомогт нь багтсан “Come and Get it” дуу өнгөрсөн сарын 08-нд олон нийтийн хүртээл болсон билээ. Харин “Slow Down” дууны аудио хувилбар “iTunes” сайтад өчигдөр орой цацагдаж эхэлжээ.


Түүнчлэн ирэх наймдугаар сараас арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл “Stars Dance” аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.