Төмсөөр бэлдсэн гарын маск

Хавар, зуны улиралд гар хамгийн их хуурайшиж, үрчийж нар салхинд илүү өртдөг. Тиймээс та гартаа үнэтэй маск худалдаж авах хэрэггүй. Өөрийн гал тогооны өрөөндөө байгаа хүнсний зүйлсээр гарын чийгшил өгөх маскыг бэлтгээд үзээрэй. Бид төмстэй гарын маскыг танилцуулж байна. 


Төмсөө буцалгана.  Төмсийг 5-10 минут буцалгаад болсны дараа  10-15 минутын турш хөргөнө
.

Хөргөсөн төмсийг жижиг саванд хийж сэрээгээр нухаад дараа нь 1 халбага (15 мл) тосыг нэмээд төмстэй холино. 
Хэрэв та хүсвэл чидун жимсний тосоор бүйлсний тосыг орлуулж болно.


Маск нь дор хаяж 15 минутын турш гарандаа тавиад тэвчээртэй суугаарай. Мөн хамгийн сайн үр дүнтэй дугуй хэлбэртэй хөдөлгөөнөөр массаж хийж болно. 


Маскыг усаар угаана. Маск арилгах цаг болмогц халуун усаар зайлна. Гараа хуурай алчуураар хатаагаад, гараа зөөлөн, гөлгөр байлгахын тулд гарын тосыг хэрэглэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.