Яруу найрагч бүсгүйчүүдийн “Хаврын урилга” болно

Хаврын урь орсон энэ өдрүүдтэй зэрэгцэн найрагчид ч уран бүтээлийн их ажилдаа оржээ. Энэ сарын 18-нд буюу  “Цэрэг эрсийн” баярын өдөр яруу найрагч бүсгүйчүүд яруу найргийн сонгодог үдэш зохион байгуулахаар болсон байна. “Тусгаар тогтнолын ордон”-д 16.00 цагт үе тэнгийн долоон яруу найрагч бүсгүйчүүд  хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг хийхээр болжээ. Мөн энэ үдэш яруу найрагч бүсгүйчүүд хаврыг тээж ирэх шувуу шиг үгийн шид, хайрын уянга, бүсгүйчүүдийн нарийн мэдрэмжээсээ хуваалцах юм.
Түүнчлэн утга зохиолын 2000 оны үеийнхэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл байгуулан нэгдэж, антологи, яруу найраг, дууны цомог хэвлэлтэнд бэлтгээд байгаа ажээ. Сонирхуулахад саяхан тус нэгдлийн үеийн зургаан найрагч залуу эмэгтэйчүүдийн баяраар “Төгөлдөр гоо” нэртэй сайхан тоглолтоо хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад энэ үеийн долоон уран бүтээлч бүсгүйчүүд болох МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Б.Төгсжаргал нар шүлэг дуу, бүтээлийн дээжээсээ хүргэх ажээ. Хавар цагыг улам зөөллөж, ухаарал уянгын шүлэг дуугаараа уншигч, үзэгчдээ “дайлах” энэ үдэш тун удахгүй тохиохнээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.