Жолийг Холливудын хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчнээр тодруулжээ

“Форбс” сэтгүүл Анжелина Жолийг Холливудын хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчнээр тодруулжээ. Сэтгүүлийн жил тутмын жагсаалтаа долдугаар сарын 29-нд нийтэлдэг юм.

Жоли 2012 оны зургаадугаар сараас 2013 оны зургаадугаар сарын хугацаанд 33 сая долларын орлого олжээ. 2014 оны хавар дэлгэцнээ гарах “Малефесинта” гэдэг кинонд тоглосны шагнал жүжигчний орлогын үлэмжхэн хэсгийг бүрдүүлсэн байна. Хорон муу санаат шидтэний дүрд тоглосноор Жоли 15 сая долларын шагнал авчээ.

Жагсаалтын хоёрт Женнифер Лоуренс бичигдэж, 12 сарын хугацаанд тэр 26 сая долларын орлого олсон байна. Шилдэг эмэгтэй дүрээр хоёрдугаар сард Оскарын шагнал авсан 22 настай жүжигчний орлого “Өлсгөлөн тоглоом” киногоор нэлээд нэмэгджээ. 80 сая доллараар бүтээсэн энэ кино кассаар 690 сая долларын орлого олсон юм.

Өнгөрсөн жил “Форбс” сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж байсан Кристен Стюарт энэ удаа гуравт бичигджээ.
Холливудын хамгийн их орлоготой арван эмэгтэй жүжигчдийн жагсаалт:
1. Анжелина Жоли (33 сая доллар)
2. Женнифер Лоуренс (26 сая доллар)

3. Кристин Стюарт (22 сая доллар)

4. Женнифер Энистон (20 сая доллар)

5. Эмма Стоун (16 сая доллар)

6. Шарльз Терон (15 сая доллар)

7. Сандра Баллок (14 сая доллар)

8. Натали Портман (14 сая доллар)

9. Мила Кунис (11 сая доллар)

10. Жулия Робертс (11 сая доллар)


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.