Дуучин Номинжин ”Nomi Cater” нэрээр уран бүтээлээ гаргана

Уран бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанараараа үеийнхэндээ үлгэр дууриал үзүүлдэг дуучин К.Номинжинг дуучин Болдтой хамтран дуулсан “Хэзээ”  дуугаар нь олон хүн танидаг. Тэрээр дуучин, жүжигчин,  ая зохиогч, бүжигчин, бясалгалын багш мэргэжилтэй. Хамгийн анх 2000 оноос урлагт хөл тависан бөгөөд 2003 оноос олонд танигдах болсон билээ. Дуучин Номинжин тухайн үед 15-хан насандаа олны хүндлэлийг хүлээсэн дуучин болсон билээ. Тэрээр 17 настайгаасаа эхлэн Лос-Анжелест амьдрах болсон.

Түүнчлэн алдартай жааз дуучин Паулетт Мак Уильямс, мөн кино жүжгийн багш нартай ажиллаж зөвхөн дуучин, дуу зохиогч гэлтгүй тайзны урлагийн бусад төрөлд суралцаж байгаа тухай бид мэдээллэж байсан. тэгвэл шинэ дүр төрхтэйгээр уран бүтээлээ эхлүүлсэн К.Номинжин уран бүтээлийнхээ нэрийг сольжээ. Тэрээр Nomi Cater нэрээр уран бүтээлээ хүргэхээр болсон байна. Түүнчлэн фенүүддээ зориулан өөрийн цахим хуудсааар дамжуулан өмнө нь хэнд ч сонсогдож байгаагүй Rose нэртэй уран бүтээлээ хүргэжээ.

К.Номинжин "Rose"  нэртэй уран бүтээл:    http://snd.sc/15GZcTd







Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(122.201.18.19) 2013-08-05 23:11:00
argagui londoo haragdaj bn lee shuu amjilt husii
ЗОЧИН 52 (103.23.51.1) 2013-08-05 19:03:54
АМЖИЛТ ХҮСЬЕ