Ер бусын бүсгүй Шантель Браун Янг

Хамгийн содон, ер бусынд тооцогдох Канадын загвар өмсөгч, дуучин Шантель Брауныг энэ удаад онцолж байна. Өнөө үед загварын ертөнцийн стандарт, тавигдах шаардлага зэрэг нь хэдийнээ өөрчлөгдөж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах болжээ. Энэ үед бусдаас өөр, өвөрмөц, заримдаа гаж гэж хэлэгдэж байсан Шантель Брауны арьсны байдал загварын тайзан дээр харин ч гоо үзэсгэлэн болж чадсан юм. Мөн загвар өмсөгчдийн 90х60х90 хэмээх биеийн харьцаа ч чухал биш болж, Шантелын хар цагаан өнгө хосолсон, биен дэх тэгш хэмтэй толбонууд олныг гайхшруулж, түүгээрээ алдаршиж чаджээ. 



Өдгөө 20 настай залуухан модель бүсгүй олон жил өөрийн арьсны өвчиндөө шаналж байгаа бөгөөд түүнийг багад нь сургуулийнх нь хүүхдүүд шоолж гадуурхах үед тэрээр амиа хорлох тухай хүртэл бодож байснаа ярьдаг. Түүний энэ арьсны өвчин попын хаан Майкл Жексонд тохиолдож байсан гэх албан ёсны мэдээлэл байдаг аж. 



Тэрээр зориглон “Америкийн дараагийн топ модель” /American next top model/ тэмцээний энэ улирлын дугаарт оролцсон нь түүний карьерын эхлэл гэж хэлж болно. Энэ тэмцээн түүнд маш олон боломж, үүд хаалгыг нээж өгч байгаа аж. Мөн алдарт реппер Eminem –тэй хамтран дуулсан дууны клипээрээ алдаршиж чадсан юм. 






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.