Дуучин Отгоо Chillout урсгалын шинэ дуунуудтай гурав дахь цомгоо худалдаанд гаргалаа
Монголын рок попын хөгжмийн хүрээлэлд өөрийн стиль имиж, авьяас чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол Отгоо буюу Х.Отгончимэг. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон гайхлтай уран бүтээлээр нь танихгүй хүн бараг ховор биз ээ. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авч, хоёр хөөрхөн хүүхдийн ээж болоод амжсан дуучин бүсгүй гурав дахь цомгоо худалдаанд гаргаад эхэлжээ.

Тэрээр залуу уран бүтээлчидтэй хамтарч Chillout урсгалын шинэ дуунууд гаргаад хэдийнээ эхэлсэн байна. Түүний шинэхэн цомогт багтсан “Lounge" нэртэй дуу хэдийнэ сонсогч фэнүүдэд нь хүрсэн бөгөөд альтернатив дуучин бүсгүй маань шинэ цомогтоо илүү хариуцлагатай, ажил хэрэгч ханджээ.









