Тэргүүн хатагтай Х.Болормаа танд төрсөн өдрийн мэнд хүргэе!
Өнөөдөр Монгол улсын тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр 1964 оны энэ өдөр Улаанбаатар хотноо долоон хүүхэдтэй айлын ууган охин болж мэндэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр Болороогийн минь төрсөн өдөр. Ханьдаа маш их хайртай. Чи минь орчлонгийн хамгийн ачлалт ээж, хамгийн сайхан хань” хэмээн бичиж гэргийдээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.

Тэрээр нийслэлийн 10 жилийн 47 дугаар дунд сургуулийг 1982 онд дүүргэж Украины Львов хотын Улсын их сургуулийн Геологийн факультетийн Геохимийн ангийн хуваарь авч төгсгөсөн. Тэнд Ц.Элбэгдоржтойгоо учирч, анхны хүүгээ өлгийдөж, бас инженер геохимич мэргэжил эзэмшжээ.

Түүнийг “тун энгийн дөлгөөн, тогтвортой, юм болгонд хошуу дүрдэггүй, харин эцсийн шийдвэрлэх мөчид жинтэй дуугарч асуудлыг шийддэг. Энгийн ч байж чаддаг, эрхэмсэг ч байж чаддаг” гэдэг. Тэрээр дөрвөн хүү төрүүлж өсгөсөн дархан бэр юм.

Тэргүүн хатагтай Х.Болормаа “Итгэл-Хавдаргүй Монгол” сан байгуулан хүүхдийн хавдрын эсрэг ажиллаж байгаагаас гадна “Болор” сан хэмээх ТББ-ын тэргүүний үүрэгт ажлыг гүйцэтгэдэг. Мөн тэдний гэр бүл өнчин хүүхдийг асран хүмүүжүүлэх төвийн “Бамбарууш” бүлгийн хүүхдүүдийн өргөн авч, найман жилийн турш асран халамжилсаар байгаа билээ.
Монгол улсын тэргүүн хатагтай Х.Болормаа танд төрсөн өдрийн мэнд хүргье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.