Өнөөдөр ”Монгол эмэгтэйн хуримлах ёс” драмын театрын тайзнаа
Улсын драмын эрдмийн театрын хамт олон Монгол үндэсний ёс заншил, аж ахуйн соёлыг драмын урлагаар дамжуулан жуулчдад болон дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой “Монгол эмэгтэйн хуримлах ёс” театрчилсан тоглолтыг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Уг театрчилсан тоглолтын зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин найруулжээ. Уг театрчилсан тоглолтоор Монголын өв уламжлал, ёс заншил, ахуй соёлоо жуулчдад танилцуулах, сурталчилах зорилготой юм. Мөн уг тоглолт жуулчдад англи хэлний орчуулгатай гэдгээрээ онцлог болох юм. Тоглолт өдөр бүр 16.00 цагаас үзэгчдийн хүртээл болох аж.

Тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд ганц жүжигчилсэн тоглолт бус Монгол ардын бүжиг болон уртын дуу, морин хуур зэрэг үндэсний урлагийг сурталчилсан хөтөлбөрүүд багтаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.