ХИМИ, БУДГАНД ХОРДСОН ҮСЭЭ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?
2015 оны 12 дугаар сарын дундуур Монголын Үсчдийн
Холбооноос Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэр
арга хэмжээнд нэг онцлог зүйл байсан нь анх удаа Монгол брэнд ивээн тэтгэгчээр
оролцсон явдал байв. “Байгалийн гаралтай”, “үс ургуулдаг” гэдгээрээ алдаршсан үс
арчилгааны “Халгай” брэндтэй хамтарсандаа Монголын Үсчдийн Холбоо тун ч сэтгэл
хангалуун байна билээ.
Гэхдээ
сэтгүүлч миний сонирхлыг татсан зүйл бол арга хэмжээний үеэр тавьсан
танилцуулгаас сонссон “Шампунь бол хуйхаараа хүртдэг хүнс юм” гэсэн үгс байлаа.
Энэ тухай илүү ихийг мэдэхээр Монголын ууган компаниудын нэг болох 1989 онд
байгуулагдаж байсан “Мон Крем” компанийг зорилоо. Тус компанийн захирал,химийн ухааны доктор Э.Уранчимэг бид хоёрын яриа энэ онд шинээр гаргасан “Халгай”, “Чацаргана”
хэмээх хоёр төрлийн маскнаас эхэлсэн юм. Учир нь бид хоёрын өмнөхширээн дээр
тус бүтээгдэхүүнүүд өрөөтэй байсан юм л даа.

“Халгай”, “Чацаргана” гэсэн энэ хоёр маск яагаад шинээр
төрөх болов?
Манай “Халгай” брэндийн шампуниуд бүгдээрээ байгалийн гаралтай орц, найрлагатай. Химийн гаралтай шампуниар угааж байсан хүн манай шампуниар угаахаар үс нь хатуурдаг тал бий. Үүнийг энгийнээр тайлбарлавал гэмтсэн үс байгалийн гаралтай, эрүүл бодисонд реакц үзүүлж байна гэсэн үг. Зөвхөн манай шампунь гэлтгүй байгалийн гаралтай өөр шампуниар угаасан ч тийм л үр дүн гарна. Энэ хатууралтыг үгүй болгох зорилгоор ангижруулагч гаргах санаа төрсөн юм. Дан ургамлын гаралтай ангижруулагч хийхийн тулд бид нилээд ажилласны эцэст хүссэн үр дүндээ хүрсэн. Гэсэн хэдий ч манай хэрэглэгчдийн дунд гэмтэлтэй үсээ агшин зуур, богино хугацаанд эдгээх хүсэл их өндөр байдгийг мэдэж авсан бөгөөд түүнийгээ судалгаагаар баталгаажуулсан. Үүнээс л маск гаргах шийдвэр гарсан. Бид технологио боловсруулж, бүтээгдэхүүн маань бэлэн болсон байсан ч сүүлийн 2 жилийн хугацаанд туршсаны эцэст 2015 оны 10 дугаар сарын 1-нд худалдаанд гаргасан.
Туршилтыг яаж хийв?
Эхлээд би 1 сарын хугацаанд өөр дээрээ туршсан. Учир нь би тухайн үед үсээ шарлуулж будсан байсан болохоор бас их хатуурдаг байсан юм. Ер нь ангижруулагч хэрэглэх нь өдөр тутмын арчилгаа юм байна. Харин гэмтэл ихтэй үсээ богино хугацаанд эрүүлжүүлье гэвэл маск тавих ёстой юм байна гэдгийг батлаад салоны ажилчиддаа мөн туршуулахаар өгсөн. Тэд туршиж үзээд үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Тэд гэмтэлтэй үс, түүний эмчилгээ, өөрчлөлт, үр дүнгийн талаар хамгийн сайн мэддэг, мэдэрдэг хүмүүс л дээ
Бид бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ түүхий эддээ онцгой анхаарал тавьдаг. Манай бүтээгдэхүүний түүхий эдийг хүнсэнд хэрэглэх боломжтой буюу стандартын дагуу бэлтгэгдэж, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, хүний бие, эрүүл мэндэд ямар ч хор, аюулгүй байдаг болохоор хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх вий гэдгээс айж, бэргэдэггүй. Харин гэмтсэн үсийг үтэр түргэн эрүүлжүүлж чадаж байна уу гэдгийг мэдэх гэж удаан туршсан.
Олон улсад маскаар богино хугацаанд үсийг эрүүлжүүлдэг туршлага бий юу? Маск гэдэг нь өөрөө ямар төрлийн бүтээгдэхүүн юм бэ?
Үсний маск сүүлийн үед их дэлгэрч байгаа. Маскууд бараг бүгд ижил бүтэц буюу богино хугацаанд үр дүн үзүүлэх, түргэвчилсэн үйлчилгээтэй байдаг.
Халгайтай маск, чацарганатай маск гэж хоёрын ялгаа нь юу вэ?
“Халгай” шампунь үсийг ургуулдаг нь аль хэзээний батлагдсан тул тэр үйл явцыг түргэсгэх үйлчилгээтэй халгайтай маскыг гаргасан. Харин чацарганатай маскыг хэт хуурайшсан үсийг чийглэн эмчилж, хуйханд тэжээл өгч, нөхөн төлжүүлэх зорилготой бүтээсэн. Чацарганы ид шидийн талаар мэдэхгүй Монгол хүн их ховор байх. Манай Мон Крем компани 1996 онд “Чацаргана”нэр, патент, барааны тэмдэгийг аван бүтээгдэхүүн хийж байсан.Гэвч тухайн үед бид чинь сав баглаа боодлын хувьд гаднаас хараат байсан болохоор нэг хэсэг бүтээгдэхүүнээ хийхээ түр зогсоосон юм. Харин энэ жил “Чацаргана” маскаа гаргалаа. Цаашлаад, чацарганы ид шидийг шингээсэн үс арчилгаа, бие арчилгаа, арьс арчилгааны цогц бүтээгдэхүүн хийхээр ажиллаж байна.
Шинэ жилээр эмэгтэйчүүд үсээ гоё болгохын тулд элдэв зүйлсийг хэрэглэдэг. Будна, хими хийлгэнэ, лакдана, сор тавина, индүүднэ гээд л. Эдгээр нь үсэнд ямар нөлөө үзүүлдэг бол?
Эдгээрийг хэрэглэснээр үсээ төдийгүй хуйхаа бүхлээр нь гэмтээж буй хэрэг юм. Гэхдээ бүсгүйчүүл маань жилд ганц болдог шинэ жилээр гоёхгүй бол сонирхолгүй шүү дээ. Гэхдээ тэр “гоёл”-тойгоо унтаж огт болохгүй. Гэртээ ирээд заавал үсээ угаагаад, маск тавих шаардлагатай. Яагаад гэхээр, дээр дурьдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсний уршгаар хуйх маш ихээр бохирдож, үсний уутанцар битүүрдэг. Үүнээс болж үс тэжээл авахаа больдог. Бас үсний бүтэц гэмтэж, үс унах нөхцөл бүрэлддэг
Жишээ нь индүү, сэнсийг шинэ жил гэлтгүй хүмүүс байнга хэрэглэдэг. Энэ нь үсний гадна талын давхаргыг идэж, нимгэрүүлж байдаг буюу хүний биеэр бол арьсыг нь шалбалаад, гэмтээгээд байна гэсэн үг. Улмаар,үсний ширхэгүүд нарийсч, чийгийн гүн дутагдалд орсоны улмаас хугарч салаалахад хүргэдэг. Үсээ хатаахдаа индүү сэнсний оронд сэврээж хатаах хэрэгтэй. Яарч байгаа аргагүй үед сэнсээ хүйтнээр үлээлгэж хатааж болно. Ер нь мөрнөөсөө хэтэрсэн урт үстэй хүмүүсийн үс үзүүр хэсгээрээ их салаалсан байдагдаа. Энэ бол үсний арчилгаа муу байгаагийн шинж. Үс хангалттай хэмжээний шим тэжээлийг авч чадахгүй байгаа буюу урт үсэнд хийвэл зохих арчилгааг бүрэн зөв хийхгүй байгаагаас бодисийн солилцоонд доголдол үүсч, үсний үзүүр урт хэсэгт шим тэжээл дутагдан гадна талын давхаргаасаа эхлэн хуурч, хугардаг.
Үсээ индүүдүүлсэн тохиолдолд орой гэртээ ирээд чацарганатай маск тавих хэрэгтэй. Эсвэл тэжээлийн тос түрхэж болно. Ихэнх импортын тэжээлийн тос, ангижруулагч химийн гаралтай байдаг болохоор хуйхандаа хүргэхгүй байхыг зөвлөдөг. Харин манай бүтээгдэхүүний хувьд үсэндээ болон хуйхандаа хүргэхэд ямар ч сөрөг нөлөө байхгүй. Тэр бүү хэл бид хуйханд нь түрхэж, массажилдаг.
Цаашилбал, үсний лак байна. Энэ бүтээгдэхүүн гелэн шинж чанартай бөгөөд гель үүсгэгч нь 100 хувь химийн гаралтай. Лак хэрэглэсэн тохиолдолд болж өгвөл даруй салгах хэрэгтэй. Тиймээс угаагаад, маск тавих нь үсийг эрүүлжүүлэхэд тустай.
Хэдий
сөрөг үр нөлөөтэй ч үсийг “шартуулдаг” гоёонуудыг хэрэглэж болох ч хэрэглэсний
дараа үсээ эрүүлжүүлэх арчилгааг заавал хийж занших нь чухал.
Маск, тэжээлийн тос гэж хоёр бүтээгдэхүүний тухай ярьлаа. Хэрэглээ нь ялгаатай юу?
Ялгаатай. Маскыг заавал угааж, цэвэрлэсэн, чийгтэй үсэнд түрхэнэ. Үснийхээ угнаас үзүүр хүртэл түрхсэний дараа халуун усанд базсан алчуураар толгойгоо боогоод 15-20 минут болгоод бүлээн усаар сайтар зайлах хэрэгтэй. Нэмж шампуниар угаах шаардлагагүй.
Харин тэжээлийн
тосыг угаасан болон угаагаагүй хуурай үсэндээ дээрх дарааллын дагуу түрхэж
болно. Гэхдээ тэжээлийн тосон дах тосны агууламж нь өндөр учир төгсгөлд нь
заавал шампуниар угааж тосыг арилгана.
Бүлээн
ус гэдэг нь 40 орчим хэмтэй усыг хэлнэ. Түүнээс халуун усаар үсийг угаахаар
гэмтлийг сэдрээхийн зэрэгцээ үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэлийг
сааруулдаг.


Үсээ зөв арчлахын тулд юунаас эхлэх ёстой юм бэ?
Түүнчлэн, үр арчилгаа болон энэ
чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг, мэдээлэл муу байна. Нэг үеэ бодвол хүмүүс байгалийн
гаралтай бараа бүтээгдэхүүн сонгох талаар их ярьж, эрүүл мэнддээ анхаардаг болсон ч зөвхөн хоол
хүнсэн дээрилүүтэй ярьж байна. Гэтэл гоо сайхны бараа
бүтээгдэхүүн бол арьсаараа,
шампунь бол хуйхаараа хүртэж байгаа хүнс юм шүү дээ. Арьсан
дээр түрхэж байгаа бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дор байгаа
хялгасан судсуудаар дамжиж, хүний цусанд нэвчиж орж байдаг. Түүгээр, арьс
нь боловсруулдаг,
амьсгалдаг эрхтэн болох нь
батлагдаж байгаа юм. Сүүлийн үед их дуулдах болсон төрөл бүрийн харшлууд бол химийн
гаралтай бараа бүтээгдэхүүн удаан
хэрэглэсний хор уршиг юм.
Үсээ будуулж, хими хийлгэсний дараа ямар арчилгаа
хэрэгтэй вэ?
Бүсгүйчүүлийн хими хийлгэдэг гол шалтгаан бол үсээ хөвсгөр, өтгөн, их харагдуулах шүү дээ. Гэхдээ үсний“амин сүнс”, араг яс, бүтцийг тэрчигээр нь эвдэж, өөрчилж байж тийм үр дүнд хүрдэг. Гэхдээ олон бүсгүйчүүл гоё, сайхан харагдахын тулд эрүүл мэндээ зольж байгаагаа тэр бүр мэддэггүй л дээ. Тийм учраас би хүмүүст хими битгий хийлгэ гэж зөвлөдөг. Учир нь манай “Халгай” шампунийг хэрэглэснээр үс өтгөрч хөвсийдөг. Өөртөө хор учруулахгүйгээр хөвсгөр, өтгөн харагдуулах, олон жилийн туршид батлагдсан боломж байхад химийн бодисоор тархи, толгойгоо угаах хэрэг юу байна.Бага зэрэг тэвчих л хэрэгтэй дээ. 1 сарын дотор тодорхой үр дүн харагдах болно. Үсний ширхэгүүд нь бүдүүрч, уутанцараас шинэ үс ургадаг. Хурдасгая гэвэл “Халгай” маскыг хэрэглэж болно. 7 хоногт 1 удаа түрхэхэд хангалттай.
Гэмтэлтэй үсэнд маскыг нэг удаа түрхэхэд л эдгэчих үү?
Манай маскны хувьд,үр дүн нь шууд хэрэглэсэний дараа мэдрэгдэнэ.
Орц найрлагын хувьд энэ 2 бүтээгдэхүүн юугаараа ялгаатай вэ?
Халгайн маскны хувьд халгай ордог, мөн далайн замагны нэг төрлөөс гаргаж авсан 100 хувь коллагеныг ашигладаг. Хувичилбал, нэг маскны 80%-г коллаген, 20%-г халгайн тосон ханд эзэлдэг. Манайх шиг коллагены ийм өндөр орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани дэлхийд бараг байхгүй байх. Энэ төрлийн коллагенийг байгаль экологид ээлтэй үйлдвэрлэл явуулдаг европын зарим орнуудад гоо сайхан, хүнсний салбарт бага хэмжээгээр ашигладаг
Чацарганы маскыг хийхдээ бид жимсийг нь ашиглаагүй. Учир нь чацаргана жимсний улбар шар өнгийг гаргадаг будагч бодис хүний арьснаас арилахгүй байх магадлал өндөр байсан учраас навчыг нь ашигласан. Сонирхуулахад, чацарганы навч нь жимснээсээ ч илүү баялаг амин дэм, ач тустай байдаг. Учир нь ургамал шим тэжээлээ үндсээрээ аваад навчиндаа өгдөг. Жимс нь бүрэн гүйцэд боловсорсоны дараа бүхий л шим тэжээл нь навчиндаа хуралддаг юм билээ.
Тэжээлийн тос, маск 2 юугаараа ялгаатай юм бэ?
Маск нь илүү эрчимт буюу богино хугацааны үйлчилгээтэй гэсэн үг. Гэхдээ “Халгай” тэжээлийн тос ч гэсэн гайхалтай найрлага, үйлчилгээтэй. Яагаад гэхээр тэжээлийн тосны найрлагын 45 хувь ньтос байдаг. Ихэнх тэжээлийн тос гэж байгаа бүтээгдэхүүнүүдийн тосны орц нь 5-10 хувь байдаг юм билээ. Бас тэжээлийн тосонд агуулагдаж байгаа найрлага нь маскнаас ялгаатай. Тэжээлийн тосонд жожоба болон какаоны тос ордог.Жожобатос хүний биеэс ялгардаг тостой хамгийн ойр найрлагатай, байгаль дээр шингэн хэлбэрээрээ оршдог цорын ганц тос юм. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн болохоор байгалийн гаралтай зүйл хэрэглэх нь илүү тохиромжтой, амархан шингэнэ, уусна, элдэв гаж нөлөөгүй. Харин какаоны тос нь үс, хуйхны чийгийг тогтоон барьж байдаг гайхалтай шинж чанартай буюу үсийг удаан хугацаанд чийглэг байлгадаг гэсэн үг.

Монгол хүн эх орондоо ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
гэдэг үнэхээр гайхалтай. Гэхдээ гадаадын том брэндүүдтэй өрсөлдөхөд амаргүй биз?
Амархан биш. Дээр нь байгалийн
гаралтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг амаргүй. Гоо сайхны бараа
бүтээгдэхүүний чанар цэвэр түүхий эдийн сонголттой холбоотой байдаг юм.Би “Эх орны
түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажил” гэсэн сэдэвтэй эрдмийн ажлаараа үүнийг
л судласан. Мон Крем компани 5 төрлийн үсний шампунь,
ангижруулагч, үсний тэжээлийн тос,
хоёр төрлийн маск үйлдвэрлэж, халгайн
ханд бэлддэг. Бид бас нэгэн төрлийн далайн замгаас коллаген гаргаж авдаг. Эдгээрээс, ханд, коллаген хоёр
хадгалалт даахдаа
тааруу. Гэхдээ бид
бүтээгдэхүүнийхээ хадгалалтыг удаашруулахын тулд
байгалийн гаралтай давс ашигладаг. Цэвэр технологийн асуудал л даа. Ний нуугүй хэлэхэд, манайд импортоор
орж ирж байгаа шампаниудад байгалийн гаралтай ганцхан түүхий эд орсон байдаг нь
ус гээд хэлчихэд буруудахгүй. Энэ шампуниуд хэрэглэсний дараах хэдэн цагт л үр
дүнгээ өгнө. Дээр нь гоё үнэртэй. Бас сайн хөөсөрдөг. Гэтэл энэ хоёр шинж
чанарыг химийн бодисын “ачаар” л бий болгодог. Импортын
шампуниудын 30
хүртэлх хувийг
хөөсрүүлэгч, 5 хүртэлх хувийг үнэр оруулагч бодис эзэлдэг. Товчхондоо, бага
хөөсрөлттэй, үнэргүй байгаа нь эрүүл ахуйн үүднээс
сайн гээд ойлгочихож
болно.
Тэр химийн гаралтай шампуниудыг бид хэрэглэсээр ирлээ.
Тэдний сөрөг нөлөө бидэнд ямар хэлбэрээр илэрдэг юм бэ?
Хэрэв
таны үс унаж, хугарч, хуурайшиж, тослогтож, хагтдаг бол таны үс химийн гаралтай
шампунь хэрэглэснээс болж гэмтсэн байна гэсэн үг. Ер нь химийн гаралтай
бүтээгдэхүүнийг хагас жил хэрэглэхэд үс ямар нэг байдлаар гэмтдэг болохыг бид
сүүлийн 2 жилийн судлагаагаар нотлоод байгаа.
Манай “Халгай” брэнд 100% байгалийн
гаралтай түүхий эдээс бүтдэг. Тиймээс манай бүтээгдэхүүнийг бүх насны хүмүүс
хэрэглэж болно. Балчир, бага насны хүүхдийн үсийг угаахад ямар ч сөрөг нөлөөгүй.Гэхдээ
сүүлийн үед манай салон дээр хүмүүсхүүхдүүдээдагуулж ирэх болсон нь бас
анхаарал татаж байгаа.
Ярилцлага маань өндөрлөж байна. Гэхдээ
нэг зүйл асуухгүй явж болохгүй нь. Танай шампунийн саван дээр Япон ханз байх юм. Бас
“Японы Эрүүл мэндийн яамны лицензтэй” гэсэн байх юм. Энэ ямар учиртай вэ?
Японы Ивэматэ гэдэг оюутан Монголд 1994, 1995 оны үед суралцаж байсан юм. Тэр оюутан залуу хүн хэдий ч үс нь дээрээсээ халзраад эхэлчихсэн байсан. Монголд амьдарч байхдаа манай “Халгай”-г хэрэглэдэг байсан юм билээ. Гэтэл үс нь ургаад эхэлж. Ингээд тэр оюутан амралтаараа нутаг буцахдаа шүднийхээ эмч дээр очсон чинь үс нь ургасан байхыг эмч нь анзаараад юу хэрэглэснийг нь асуусан гэсэн. Бас л үс халзрах зовлонтой хүн байж л дээ. Эмчоюутанд манай “Халгай”-г захиж, хэрэглэж үзтэл үс нь ургахаас гадна байнга ариутгалын бодис хэрэглэснээс үүдэлтэй гарных нь экзем бас эдгэсэн гэсэн. Энэ үр дүнгээс болоод, нөгөө эмч маань манай бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгч, тэр хоорондоо намайг урьж бид танилцаж байлаа. Гурван жилийн судалгаа шинжилгээний үр дүнд 1998 онд манай “Халгай” бүтээгдэхүүн Японы эрүүл мэндийн яамны лицензийг авсан. Ингэж л бид гадны зах зээлд гарах боломжтой болж байлаа. Манай бүтээгдэхүүн бол Японы шалгуурт нийцэж лиценз авч байсан бараг анхны монгол бүтээгдэхүүн дээ. Химийн үйлдвэрлэл маш их хөгжсөн, шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй газраас ийм үнэлэмж авсан нь олон жилийн судалгаа, хөдөлмөрийн маань үр дүн гээд баяртай л явдаг юм. Японы хувьд гаднаас бүтээгдэхүүн оруулахад татвар өндөр учраас бид сүүлийн үед нийлүүлэлтээ зогсоогоод байсан. Харин одоо хоёр орны эдийн засгийн хамтран ажиллах гэрээ батлагдсанаар бид дахин судалгаагаа хийж эхлээд явж байна. Ер нь манай Монголд халгайнаас гадна ганга, үхрийн нүдний навч, чацаргана, чацарганын навч гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох олон сайхан түүхий эд байна. Үндсийг нь гэмтээхгүй, зүй зохистой авч хэрэглэж, байгалийн гаралтай гоо сайхан, эмийн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл монголчууд бидэнд их боломж байна гэж боддог. Газар шороогоо ухаж, хөндөж ашиглалгүйгээр дээр нь ургадаг ургамлаа зүй зохистой ашиглаж, өөрөөр хэлбэл нөхөгдөхгүй баялгаа бус нөхөгдөх баялгаа ашиглаад явахад боломж байна. Энэ мэт боломжийг ашиглахад олон хүн анхаарч, хамтарч ажиллаасай гэж хүсдэг дээ. Өнөөдөр бид нийт шампунийхаа хэрэглээний 97 хувийг гаднаас авч байна. Ердөө 3 хувь нь үндэсний бүтээгдэхүүн гэсэн үг.
Ярилцсанд
баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье.
Үс арчилгааны
“Халгай” салон байгуулагдсанаас хойш давхардсан тоогоор
нийт 1000 орчим үйлчлүүлэгч эмчилгээнд оржээ. Тэдгээрийн статистик мэдээллийг
дор үзүүлэв.
|
Нас |
18-с доош |
18-25 |
26-35 |
36-45 |
45-с дээш |
|
3,3% |
8,8% |
38,2% |
29,2% |
20,5% |
|
|
Хүйс |
Эрэгтэй: 24,1% |
Эмэгтэй: 75,9% |
|||
|
Эмчилгээний төрөл |
Орсон хүний тоо |
|
|
Эрэгтэй |
Эмэгтэй |
|
|
Шингэрсэн, уналттай,
халзралттай үсний бренд үйлчилгээнд |
187 |
415 |
|
Хагтай үсний эмчилгээнд |
34 |
|
|
Хуурай үсний эмчилгээнд |
54 |
|
|
Гэмтэлтэй үсний эмчилгээнд |
54 |
|
|
Тослог үсний эмчилгээнд |
23 |
|
Эмчилгээнд орсон
18-аас доош насны 2 нь голомторсон халзралттай байсан бөгөөд халзралын шалтгаан
нь тодорхойгүй байсан. Арьсны төвийн эмч нар ядаргаанаас үүдэлтэй гэж оношилоод
эмчилгээ хийсэн боловч үр дүн гараагүй. Харин “Халгай” салоны эмчилгээнд
хамрагдсанаар мэдэгдэхүйц үр дүн гарч, шинэ үс нөхөн төлжиж ургасан.
FB: Үс
арчилгааны “Халгай” салон
FB:
MonCream LLC / МонКрем
ХХК
Утас: 9161-5225







