Чарли Чаплины охин Жеральдина Чаплин Коко Шанелийн дүрийг бүтээнэ

“Chanel”-ийн ерөнхий дизайнер Карл Лагерфельд домогт Коко Шанелийн тухай дахин богино хэмжээний кино хийж байна. Уг киноны гол дүрд Чарли Чаплины охин Жеральдина Чаплин тоглохоор болжээ. Энэ богино хэмжээний кинонд  өнгөрсөн зууны 50-иад онд “Шанель” загварын ордон АНУ-д  нэрд гарсан тухай гарах гэнэ. Киноны зураг авалт өнгөрсөн зун  Парист болсон бөгөөд ирэх 12 дугаар сард АНУ-ын Далласт нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.


Карл Лагерфельд өмнө нь Коко Шанелийн тухай богино хэмжээний кино хийж гол дүрд нь Британийн жүжигчин Кира Найтли тоглож байсан юм. Ердөө 18 минут үргэлжилдэг кино “Нэгэн удаа…” (Once Upon a Time…) гэсэн нэртэй, хар, цагаан  байжээ. Харин шинэ киногоо өнгөтэй хийнэ гэж Лагерфельд хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.