“Ертөнцийн мисс-2013” тэмцээний титмийн эзнээр Венесуэлийн гоо бүсгүй тодорлоо
Өнгөрсөн Ням гаригт болж өнгөрсөн “Ертөнцийн мисс-2013” тэмцээний титмийн эзнээр Венесуэлийн бүсгүй Габриэла
Ислер тодорлоо.

Габриэла Ислер нь телевизид ажилладаг бөгөөд 25 настай, 180 см-ийн өндөртэй аж. “Ертөнцийн мисс-2013” тэмцээнд ийнхүү Венесуэлийн бүсгүйчүүд долоо дахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ аж. Уг тэмцээнд 86 гоо бүсгүй оролцсон байна.

“Ертөнцийн мисс-2013” тэмцээний ялагч нь 120 мянган ам.долларын мөнгөн шагнал, 250 мянга орчим ам.доллартай дүйцэхүйц хэмжээний бусад шагнал, бэлэг авдаг юм.

Дашрамд дурьдахад, “Дэлхийн мисс” болон “Ертөнцийн мисс” тэмцээн нь хоорондоо багахан ялгаатай олон улсын тэмцээн юм. Хоёуланг нь анх 1951 онд зохион байгуулсан ажээ. “Ертөнцийн мисс” тэмцээнд 17-оос дээш насны бүсгүй оролцож болох бөгөөд заавал өндөр байх шаардлагагүй гэнэ. Харин “Дэлхийн мисс” тэмцээнд 18-аас дээш насны бүсгүй оролцохоос гадна загвар өмсөгчийн шаардлага тавьдаг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.