“Sweetymotion” хамтлаг болон хөгжмийн зохиолч Б.Чинбат нар өнөөдөр Буриадын Улаан-үд хотод тоглолтоо хийнэ

Монголын рок поп урлагийн сор болсон “Sweetymotion” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүд болон хөгжмийн зохиолч Б.Чинбат нар  10 сарын 18-нд буюу Оросын холбооны улсын Буриадын Улаан-үд хотын драмын театрт тоглолтоо хийх гэж байна.  Харин маргааш барууны болон Монголын хөгжмийн талаар лекц уншиж Буриадын уран бүтээлчдэд хичээл заах ажээ.



Шинэхэн уран бүтээлийн олз омог ихтэй байгаа тус хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнө болсон хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжавын ”Миний дуунууд - 2013” концертонд зориулан ”Он цаг, Орон зай, Хувь заяа” хэмээх уран бүтээлээ гаргасан билээ.



Ингээд өнөөдөр тоглолтоо хийх “Sweetymotion” хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүддээ болон Б.Чинбатдаа амжилт хүсье.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.