Мэргэжлээ сольж, хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх урлагийн оддыг нэгэн тайзнаас харах нээ...

Энэ жилийн наадмыг рок попынхон өөрсдөө хөтөлж, дуулж, шилдгүүдээ тодруулахаар болжээ. Үүнийг “UBS MUSIC” телевизийнхэн үзэгчдийнхээ санал, хүсэлтийн дагуу шийдэж, рок попын хамтлаг, дуучид, урлагийн хүмүүсийг дараах байдлаар сонгожээ.
Хөтлөгчдийн эгнээнд, “UBS MUSIC”-ийн анхны хөтлөгч, “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, “Номин-Талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, ОХУ-ын Ардын Жүжигчин, дуучин Б.Амархүү, рок попын ертөнцөд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн жүжигчин Т.Өөдөө, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, дэлхийг тойрон аялагч Амай буюу Золбаяр, залуу дуучин Э.Агиймаа, Ч.Цэлмүүн, төгөлдөр хуурч, загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, ойрд олны нүднээ гараагүй жүжигчин Б.Хулан нарын хэний ч санаанд оромгүй сонирхолтой уран бүтээлчид клипний их наадмыг хөтлөхөөр товлогдлоо.
Энэ сард болж байгаа олон тоглолтын дундаас олон зүйлээрээ онцгойрч чадах тус наадмыг зорих бас нэгэн шалтгаан ийнхүү бий болж байна.
Мэргэжлээ сольж, хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх урлагийн оддыг нэгэн тайзнаас харахыг хүсвэл 11 дүгээр сарын 29-нд болох “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг зориорой.







