Загасыг хэрхэн яаж амттай шарах вэ?

-Загасыг
жигнэх буюу шарахад ургамлын тос, маргарин, хайлуулсан цөцгийн тосыг
хэрэглэвэл амттай болдог. Харин хонь, үхрийн тосыг хэрэглэхэд
тохиромжгүй байдаг.
-Загасаа шарахынхаа өмнө алчуураар үрвэл мах улаавтар өнгөтэй болно.
-Загасыг
шарахаас өмнө (10-15мин) давсалбал шарахад язарч бутрахгүй. Чимх давс
хийсэн тосонд шарвал загасны мах хайруулын тавагны ёроолд наалдаж
түлэгдэхгүй.
-Загасыг чанахдаа давсаа хамгийн түрүүнд усандаа
уусгана. Харин шарах бол халааж буй тостойгоо хамт давсаа хийнэ. Төмс
чанах бол дөнгөж нэг удаа буцалгаад л давсална
-Загасыг битүү таглаж болговол хурдан бөгөөд амттай болдог. Ингэхдээ нэг хоёр ширхэг улаан лооль, халуун ногоо хачирлаарай.
-Загасны үнэр нэг хэсэгтээ салдаггүй. Тэгвэл загас шарсан буюу чанасан сав суулгыг халаасан давсаар арчдаг.
-Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс цэвэрлэж хэрчин хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг.
-Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог.







