Хүүхэд тань яагаад уйлсаныг “орчуулдаг” шинэ програм гарчээ

Олон орны хэлнүүдийн хооронд орчуулга хийдэг орчуулгын программууд олноор гарсан билээ. Харин Cry Translator буюу таны хүүхэд юунаас болоод уйлаад байгааг танд орчуулж өгдөг нэгэн хөгжилтэй программ бүтээгджээ.



Энэхүү программ нь мэдээж хүмүүст хөгжилтэй байх зорилгоор бүтээгдсэн ба танд инээдтэй зөвлөгөөнүүдийг өгнө. Уг программ-ыг ажиллуулахад хүүхдийн уйлах чимээг 10 секундын турш өөр ямар нэгэн чимээгүйгээр сонсгох шаардлагатай ба үүний дараа таны утсан дээр “орчуулга” нь гарч ирнэ.



Таны хүүхдийн уйлж буй чимээн дээр анализ хийснээр живхээ солиулахыг хүсч байна, өлссөн байна, стресстсэн байна гэх зэрэг хариултыг өгөх гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.