Өнөөдөр “Олон улсын Хүний эрхийн өдөр”
Өнөөдөр “Олон улсын Хүний эрхийн өдөр” тохиож байна. 1950 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь бүх үндэстэн, бүх хүмүүст зориулагдсан нийтлэг хэм хэмжээ мөн гэдэгт дэлхий дахины анхаарлыг хандуулахын тулд 12-р сарын 10-ны өдрийг “Олон улсын Хүний эрхийн өдөр”-өөр зарлан тунхагласан билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1948 онд 48 улсын дэмжлэг, найман улс түдгэлзсэнээр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлахдаа “Дэлхийн бүх улс түмэн, бүх улс оронд хамаатай нийтлэг хэм хэмжээ болохыг зарлаж, хүн бүр, нийгмийн нэгж байгууллага болгон “энэхүү хэм хэмжээг биелүүлэхийн тулд үзэл санааг түгээн дэлгэрүүлэх замаар эдгээр эрх, эрх чөлөөг хүндэтгэн мөрдөх явдалд дөхөм үзүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга замаар хүний эрх, эрх чөлөөг зохих ёсоор зөвшөөрүүлэн хэрэгжүүлэхийг тунхагласан юм.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь олон улсын хүний эрхийн 60 гаруй гэрээ, конвенцийн үндэс болсон. Энэ өдрөөр улс орнууд хүний эрхийн асуудлаар өндөр дээд хэмжээний хурал уулзалтууд, үзэсгэлэн зохион байгуулж, соёл урлагийн арга хэмжээ явуулдаг. Мөн таван жил тутам шалгаруулдаг НҮБ-ын Хүний эрхийн салбарын шагнал, Нобелийн шагналтнуудыг тодруулдаг уламжлалтай билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.