”Би өөртөө хайртай” ном худалдаанд гарлаа

Номын зохиогч Т.Алтангэрэл нь иог, бясалгалын 10 жилийн туршлага дээрээ үндэслэн "Би өөртөө хайртай" хэмээх номыг гаргажээ. Тэрээр Ирланд улсад Эмчилгээний йогийн багшийн 2 жилийн сургалт, Энэтхэг улсад Аштанга йогийн багшийн сургалтыг тус тус төгссөн. Мөн “Энергийн хүнс” эрүүл зөв хоолны сургалтанд сууж, “Йога диет” жин хасах, хоргүйжүүлэх хөтөлбөрийг боловсруулан, явуулдаг нэгэн юм. Т. Алтангэрэл йогийн багш,нярай хүүхдийн усан сэлэлтийн багш, инженер мэргэжилтэй бүсгүй юм.




БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ ном маань  хүний махбодийн онцлог, түүнийг тодорхойлох, түүндээ тохирсон идээ ундаа, явдал мөр, эм, сэтгэл заслын үйлийг цаг улирлын хувиралд шүтэн зохицуулах,  хоол хүнс болон эмт ургамлуудын анагаах ач тус, хоолны жорууд багтсан, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулах йогийн дасгал,  ТА өөртөө оточ хэсгээрээ хэрхэн өөрийн биеэ хоргүйжүүлэн бие хэл сэтгэл эрүүл орших буюу урт наслах боломжтой болохыг үзүүлсэн эртний мэдлэг дээр үндэслэсэн миний өчүүхэн жоохон хөдөлмөр, миний таньд барих бэлэг юм. 

БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ  гэдэг нэр өгөх болсон шалтгаан нь .... бие баясахад сэтгэл дагаж баясдаг учиртай. Далай багш бурханыг өөрөөсөө дотроосоо хай гэдэг. Йогийн дасгал, бясалгал хийсний дараа би шавь нараараа БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлүүлдэг юм. Энэ үгийг хэлж байгаа хүний бие баясаж, царай гэрэлтэн дагаад сэтгэл баясаж байгаа нь тодорхой. БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ байхын хамгийн гол утга учир нь энэ биеэ зөв хооллож, зөв бодол агуулж эрүүл аж төрж урт удаан аз жаргалтай утгатай амьдрахад оршиж байгаа юм.  

Чин сэтгэлийн аз жаргал зөвхөн бидний сэтгэлд л байдаг, аз жаргалыг хайдаггүй, олдоггүй, таныг хүрээлэн байгаа зүйлс аз жаргалыг бүрдүүлдэггүй. 
Бүх л цаг үед өөрөөрөө л байх хэрэгтэй, өөрөөрөө байсан хүн юунд ч хүлэгдэхгүй сэтгэл амар болж бусад хүмүүсийн дэмий чалчаа санаа бодол ч нөлөөлөхгүй болно.

Бид энэ амьдралд ирсэн шигээ буцах өдөртэй, тийм учраас өөрийгөө бусдын үзэл бодол, үгээр битгий зовоо.

          

Номын борлуулалт: " БИ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ " ном маань  йогийн төвүүдээр борлуулагдаж байна. Удахгүй номын дэлгэрүүдэд тавигдана. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.