Бяцхан үрсийнхээ шинэ жилийн бэлгэнд шүлэгтэй, зурагтай “Миний ном”-с сонгоорой!

Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаагийн “Миний ном”-2 худалдаанд гарлаа. Уг ном нь хүүхдийн гарт таарсан жижиг хэмжээтэй бөгөөд хатуу хавтастай учраас урагдах, элэгдэх нь удаан гэдгээрээ онцлог юм. Мөн 1-6 насныханд зориулсан уг номонд хамрын алчуур, хэн ханиасан бэ, тоншуул, шувуу, усанд ороё, гэх зэрэг хүүхдийн ахуйтай холбоотой шүлгүүд багтжээ. “Миний ном”-1 анхны цувралд мэлхий, сармагчин, бүргэд, гар хөл хоёр, зүг чиг, цасны ус зэрэг шүлэг орж байсан билээ.



Дээрх цувралууд нь шүлгийнхээ агуулгын дагуу хөгжилтэй зурагтай ба хурц өнцөггүй учраас хүүхэд амандаа хийсэн ч буйлийг нь гэмтээхгүй, бага насны хүүхдэд хор нөлөөгүй хүнсний будгаар хэвлэсэн байна.



Түүнчлэн хүүхдийн хэл ярианы хөгжилд сайнаар нөлөөлөх үг хэллэгтэй учир ой тогтоолт сайжруулан таны хүүхдийн хүмүүжил, боловсролд анхаарахад чухал нөлөөтэй юм.



Танд гэж хэлэхэд энэхүү ном нь хүүхэд амандаа хийсэн ч буйл гэмтээхгүй дугуй ирмэгтэй учраас эрсдэл багатай. Уг номыг дараах цэгүүдэд худалдаалж байна.



УИД-н Magestic номын дэлгүүр, Билэг их дэлгүүр, Интерном номын их дэлгүүр, Дүнжингарав худалдааны төвийн номын тасаг 867-р павилон.

Холбогдох утас: 9978-7853


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uyanga (202.9.47.177) 2013-12-11 12:13:39
ene yamar unetei nom yum boloo tsetserlegiin huuhduudiin belgebd hiij ugvul zugeer yum uu