Ханхүү Жорж бяцхан цаа бугын дүрд хувирчээ
Өнгөрсөн 10-р сард Ханхүү Жоржийн адислах ёслол болж өнгөрсөн билээ. Бяцхан ханхүү уг ёслолд 1982 онд аавынхаа адислах ёслолдоо өмсөж байсан “ариун даашинз” гоёж адислуулсан юм. Тэгвэл энэ сарын 11-нд ханхүү Жорж цаа бугын хувцас өмсөн хааны удмын гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн анхны зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Ханхүү Жоржийн эцэг, эх болох Уильям, Кэти нар хүүдээ баяр хүргэж баяраа эхлүүлсэн байна. Харин авга ах Харри нь Санта өвөөгийн дүрд хувирсан бол хатан хаан Элизабет, ханхүү Чарльз бас энэ бяцхан баярт оролцжээ.

Тэд хамтдаа орой зоог барьцгааж, сүмд очиж залбирал үйлдэж бүтэн өдрийг зугаатай өнгөрүүлэн хааны удмын гэр бүлийнхний зул сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.21.113.141)
2013-12-15 17:18:53
зул сарын баяраа тэдэглэлээ гэж болоогүй байна 12 сарын 25
0
0
0
Хариулах
(202.21.113.141)
2013-12-15 17:16:41
энэ жинхэнэ Royol family bish shuu dee зүгээр л fun байдлаар хийсэн л гэсэн дээ
0
0
0
Хариулах






