Буурал үстэй загвар өмсөгч хамгийн эрэлттэй

Лондоны номер нэг загварын агентлагийн төв байранд загварын ертөнцийн хамгийн алдартай, халуухан, залуу охидын зураг өлгөөстэй байдаг. Тэд бол Амбер Ле Бон, Бар Рафаэли, Нуми Линуа нар.
Гэвч тэдэн дунд бусдаас тэс өөр нэг эмэгтэйн зураг бий. Цал буурал үстэй, цоглог, жавхаалэг тэр эмэгтэй бол 83 настай загвар өмсөгч Дапни Селфе аж. Түүнийг Лондоны загварын нэр хүндтэй агентлагууд хамгийн үзэсгэлэнтэй бас зоригтой эмэгтэй гэж бахархдаг гэнэ.
Дапни Селфе хамгийн сүүлд алдарт дуучин Мадоннагийн “Blonde Ambition” тоглолтынхоо үеэр өмсч байсан коник хэлбэртэй хөхний даруулгатай корсетыг өмсч, дуучны мандан бадарч байсан үеийг дахин сануулжээ.
Дапни загварын шоунуудад хамгийн эрэлттэй, чадварлаг загвар өмсөгч аж. Дапни 20 настайгаасаа эхлэн загвар өмсч эхэлсэн бөгөөд "Dolce & Gabbana”, “Tata-Naka”, “Michiko Koshino”, болон “Nivea”, “Olay” төдийгүй “Will Young” зэрэг томоохон фирмийн зар сурталчилгаанд тоглож, зургаа авахуулж байжээ.
83 настай загвар өмсөгч маань 1954 онд нөхөрт гарсны дараа гэр бүлдээ анхаарал, халамж тавихаар загварын ертөнцийг түр орхисон боловч үсээ бууралтсан хойно дахин хүчээ сорихоор шийджээ. Лондоны загварын агентлагууд загвар өмсөх сонирхолтой охидод заавал 16 нас хүрсэн байх ёстой гэдэг үндсэн шаардлага тавьдаг бөгөөд насаа нэмж хэлсэн охидыг нүдээ аниад өнгөрүүлэх нь ховор аж.
Гэвч Дапниг чадварлаг загвар өмсөгч гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг байна.



Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





