Хэт их ачаалалж ядарсан хөлийг амраах шилдэг дасгалууд

Өдөржин зогсох эсвэл хэт удаан суух,  өндөр ачаалалтай гүйлт мөн алхалтын дараа таны хөл хөшиж өвдөөд булчин чинь янгинаж байна уу? Тэгвэл энэ энгийн хэрнээ үр дүнтэй, цаг тун бага зарцуулах дасгалийг хийгээд үзээрэй.

1. Шагайг эргүүлэх
Нэг хөл дээрээ зогсон нөгөө хөлийн шагайг эргүүлэх хэрэгтэй. хөл тус бүр 10 удаа эргүүлээрэй. 

2. Туслах материал ашиглан хөлөө сунгах
Дасгалын дэвсгэр ашиглан суугаад нэг хөлөө нөгөө хөлний доогуур оруулан түгжинэ. Дээгүүр тавигдсан хөлөөрөө резинээ хөлийнхөө тавхайгаар сунган татана. хөл тус бүр 10- 15 удаа хийгээрэй. 

3. Өлмий дээрээ алхах
Энэ нь гэрийн ажлаа хийнгээ хийж болох хялбархан дасгал юм. хөлийнхөө өлмий дээр алхаарай. Энэ эь таны хөлийн улыг амраах болно. 5-15 минут алхах буюу ядрах хүртэл үргэлжлүүлэн яваарай.

4. Сандал ашиглах дасгал
Эхлээд сандал авч, ард нь зогсоно. Нэг хөл дээрээ зогсохдоо өлмий дээрээ зогсон нөгөө хөлөө өргө.  Энэ дасгалыг хөл бүр дээр 10-15 удаа давтан хийнэ. Таны өвдөгний эргэн тойрон дахь булчингууд ажиллах болно.  

5. Цэгэн массаж
Хэрвээ та удаан хугацаагаар алхсан бол  хөл дээрээ хоёр хуруугаа хөлийн хуруунуудын дундах цэгийг хуруугаараа дарж 15 минут хүртэл массаж хийнэ. Хамгийн хялбар бөгөөд хурдан үр дүнгээ өгдөг юм.  

6. Бөмбөг ашиглах дасгал

Бөмбөгөөр хөлөө тайвшруулах дасгал хийх. Теннисний бөмбөг эсвэл түүнтэй ижил диаметртэй бөмбөлөг олох. Сандал дээр суугаад бөмбөгийг нэг хөл доороо тавиад алхаарай. Хөлийн ядаргааг гаргаж, массажлах болно. 

7. Хурууны үенүүдэд хйих дасгал


Өдөр бүр хуруундаа дасгал хийх хэрэгтэй. Хөлийнхөө хурууг дээш нь доош нь гэсэн дарааллаар 10-15 удаа хийгээрэй. Гайхалтай үр дүнтэй дасгал нь таны хөлийг бүрэн амраах болно. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.