Азтай охин

Уншигчиддаа нэгэн азтай охиныг танилцуулж байна. Тэрээр энгийн нэгэн бүсгүй боловч бүтэн 10 цагийн турш One direction хамтлагийн дуучин, царайлаг залуу Харри Стайлстай онгоцонд зэрэгцэн явжээ. 

Энэ охиныг Алекс Ломас гэдэг ба Лос Анжелесаас Лондон хүрэх онгоцонд цонхны дэргэдэх суудалд тухалжээ. Удалгүй түүний хажууд нэгэн зорчигч ирж суусан нь Харри байсан аж. Охин нүдэндээ ч итгээгүй бөгөөд онгоцноос буусан даруйдаа өөрийн Инстаграм хуудсанд Харритай авахуулсан зургаа байршуулж 10 цаг хамт ниссэн сониноосоо дагагчидтайгаа хуваалцжээ. Алекс "Тэр үнэхээр дур булаам байснаас гадна маш сайхан яриаг надтай өрнүүлсэн" хэмээн инстаграмдаа бичсэн байна. Үнэхээр азтай охин юм гээч. Хэн бүхний дэргэд одууд ирж суух нь ховор биш гэж үү? 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.