Түүхэнд мөнхөрсөн секси бүсгүйчүүдийн нууц

Тvvхэнд мөнхөрсөн алдартай бvсгvйчvvлийг одоо ч хvмvvс шагшсаар. Эрчvvдийг байлдандагуулсан тэдний нууцыг судлаачид тайлахыг оролдож байна. Шехерезада “Мянга нэгэн шөнийн vлгэр”-т сайхан бvсгvй Шехерезада шөнөжин vлгэр ярьж хааныг зугаацуулдаг. Харин томчуулд зориулсан хувилбарт арай өөрөөр өгvvлдэг. Бэлхvvсний бvжиг, үүлэн борооны ажил зэргээр цогц vйлчилгээ vзvvлсний дараа л Шехерезада vлгэрээ ярьж эхэлдэг байв. Тэр хамгийн сонирхолтой агшинд vлгэрээ таслан, маргааш хэмээн хойшлуулснаар удаан хугацааны тогтвортой харьцаа тогтоож чадан, хайр сэтгэлийн галыг улам бадраадаг байжээ.
Нууц: Энэ арга бvхнийг vзэж амссан (тvvнчлэн сексийн хэт ханамжийг мэдэрсэн) хvмvvст онцгой vйлчилдэг. Та өөрийн “эзэн хаан”-ыхаа оюуны болон сэтгэлийн цангааг тайлах гэнэтийн бэлэг бэлд. Тэр vргэлж ямар нэг шинэ юм хvлээж заншиг. Афины Таис Домогт жанжин Македоны Александрыг ятган бvхэл бvтэн хотыг vнс нурам болтол шатаалгасан Таис бvсгvй vнэндээ дур булаам, хөөрхөн хvvхэн байгаагvй. Гэхдээ тэр дvрсгvй хөвгvvн мэт омголон төрхөөрөө Афины баячуудыг төдийгvй Александрыг татсан гэдэг.
Нууц: Биеийг чинь худалдаж авахыг хvссэн хэн бvхэнд vргэлж татгалз. Харин зvрхэнд нь нэвтэрч чадвал та дэлхийг ч эзэлнэ. Биеийн таашаалыг сэтгэлийн цэнгэлтэй хослуулахыг хvсэгч эрчvvдийг өөртөө татах хамгийн шилдэг арга.
Клеопатра Египетийн хатан хаан ямар ч эрийн аргыг олдог байв. Төрөлхийн ухаалаг Клеопатра хvссэн эрээ өөрт дурлуулах увдистай нэгэн. Нөхцөл байдалд зохицон танигдашгvй болтлоо өөрчлөгддөг тэрээр Цезарийн дэргэд мэргэн ухаалаг, соёлтой байсан. Харин Антонийг завхай зайдан, шунаг тачаангуй байдлаараа татжээ. Клеопатра амьдралаас уйдсан Антонийг гайхашруулахын тулд цуунд сувд уусган ярвайх ч vгvй ууж орхисон юм. Бараг л хааны ордон шиг vнэтэй ундаа гээд төсөөл дөө.
Нууц: Эр хvн чамайг ямраар харахыг хvснэ, тийм л бай. Эрх мэдэлтэй бөгөөд өөрийгөө хэт vнэлэгч эрчvvдийг захирах өөр арга vгvй. Маркиза де Помпадур Людовик хааны нууц амраг Помпадур намхан харагдахгvйн тулд өндөр өсгийтийг зохион бvтээсэн. Эрх мэдэлт хаан байнга амрагаа солих зуршилтай тул Помпадур багт наадмыг уламжлал болгон явуулж, хааны өмнө тариачин бvсгvй, дорнын хатан хаан, далайн гvнж гээд төрөл бvрээр хувирч байлаа. Людовик хаан тухай бvрт өөр эмэгтэй өөрийг нь зугаацуулж байна гэж боддог байв.
Нууц: Vргэлж шинэлэг бай. Энэ уриа хvvхэмсэг бөгөөд хувиа хичээгч эрчvvдэд яг тохирно.
Жозефина: Наполеоноос эгчмэд бас царай муутай Жозефина давуу талаа ашиглаж чадсан. Тэр ирээдvйн императорыг өөрийн болгохын тулд хөөрхөн, залуухан хvvхнvvдэд байхгvй мэргэн ухаанаа дайчилжээ. Тэрээр эхийн хайр энэрлийг vзvvлж, бvхнийг ойлгож уучлан, биед нь энхрий зөөлөн хvрэх зэргээр арга мэхийг уралдуулсан. Тvvнээс гадна Жозефина туршлагагvй амрагийн өвөрт ч дур тавих чадвартай байсан гэдэг.
Нууц: Секст хэзээд бэлэн хэрнээ зvрх сэтгэлээ цоожтой байлгадаг тvvний арга туршлагагvй, бvрэг эрчvvдэд vйлчилдэг. Мата Хари Тайчих урлагийг vндэслэгч Мата олны өмнө дорнын vзэсгэлэнт гvнжийн дvрээр гарч ирдэг байв. Тэр бvжиглэж байхдаа хувцсаа тайчин чулуудсаар сувдан зvvлт, бугуйвчтай л vлддэг байсан. Парисыг өмнөө сөгдvvлсэн Мата Харийг Германы тагнуул хэмээн францчууд буудан алсан билээ. Гэвч vнэхээр тагнуул хийсэн баталгаа олдоогvй.
Нууц: Бусдын сэтгээгvйг сэд. Үүнийгээ маш урлагтай, гоё хий. Хvvхний тэнгэртэй гэсэн алдрыг мөрөөдөгчдөд яг тохирох арга. Айседора Дункан Айседора нvд алдам гоо бvсгvй байгаагvй ч хөдөлгөөн бvр нь цаанаа л эгдvvтэй байсан гэдэг. Дункан хөл нvцгэн эротик бvжгээрээ олныг алмайруулахын зэрэгцээ эрчvvдэд секст ухаангvй дуртай гэдгээ илэрхийлж байв. Тэр ямар ч дvрэм журам, дэг жаягийг хvлээн зөвшөөрч байгаагvй. Айседора өөрийн стиль, имижээр олон хvнийг, тvvний дотор Оросын алдарт яруу найрагч Сергей Есенинийг өөртөө дурлуулж чаджээ.
Нууц: Тvvн шиг сэтгэл хөдлөлөө хөдөлгөөнөөр илэрхийлэх урлагт суралц. Айседора амрагаа биеийнхээ эд эс болгоноор мэдэрдэг байсан юм. Туршлагатай амрагтай болохыг хvсэгчдийг урхидах арга. Лиля Брик “Чи ёстой гайхалтай, суут хvн. Гэвч бусад хvмvvс үүнийг ойлгохгvй юм гэж эрчvvдэд итгvvл” гэж тэр зөвлөдөг. Гэрт нь хориотой юмыг зөвшөөр, тамхиа татаг, дуртай газраараа тэнэж л байг. Vлдсэнийг таны сайн гутал, тансаг дотуур хувцас гvйцээнэ. Ингээд гvйцээ. Эрх чөлөөг эрхэмлэгч олон эр, тvvний дотор яруу найрагч Маяковский ч Лилягийн сэтгэлийг эзэмдэхээр өрсөлдөж байсан.
Нууц: Эр хvний өөрийгөө vнэлэх vнэлгээг дээшлvvл. Тэгсэн цагт бусад vзvvлэлт ч дээшилнэ (босно). Энэ арга сэтгэцийн жаахан юмтай эрчvvдэд илvvтэй нөлөөлдөг. Гэхдээ орчин vед “юмгvй” эр хаа байна? Тэгэхээр бvгдэд гэсэн vг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







