Le Crazy Horse” - Эротик “кабаре”


Парисын шоу ертөнцийн “магнат” болсон эротик хатдын “Le Crazy Horse Saloon” буюу “Le Crazy Horse de Paris” кабарегийн сонин хачинаас хуваалцаж байна.

Жуулчдын хамгийн ихээр сонирхдог Парисын №1 энэхүү “кабаре”-г 1951 онд Элэйн Бернардин гэгч үүсгэн байгуулсан бөгөөд 1994 онд түүнийг амиа хорлосноос хойш үр хойч нь үйл хэргийг нь үргэлжлүүлж дэлхийд алдартай кабаре театрын нэг болгон хөгжүүлжээ.

Үйл ажиллагааныхаа чигийг өөрчилж алдартай Дита вон Тийз, Кармен Электра, Памела Андерсон зэрэг олны танил үзэсгэлэн төгс дуучид, жүжигчид, загвар өмсөгчдийг үзүүлбэрүүддээ шигтгэн хүргэх болсноор багагүй нэр алдрыг хүртсэн байна.

Тэд урилгаар Киев, ОХУ гээд дэлхийн олон оронд аялан тоглолтоор очиж гайхалтай “гэрлэн чимэглэл” бүхий“хагас нүцгэн” эротик тоглолтуудаараа урлагийн гайхамшгийг түгээдэг цөөнгүй уран бүтээлчдийн нэг юм.














Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.