Шувуу хүртэл бяцхан үрээ ингэж хайрлаж байна

Өчигдөр хоёр хүүхдээ тамлаж /хазаж/ зовоосон жигшим явдлын тухай мэдээг та бүхэн хэдийнээ хүлээн авсан биз...Мөн хэдэн сарын өмнө төрсөн хүүгээ заазуурдсан аавыг бас л санаж байгаа байх...Энэ мэтчилэн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл бүгдийг түгшээж байна...Хэн бүхэн эмзэглэж байна. Харин сэтгүүлч бидний үүрэг бол түүний эсрэг ард иргэдийг оюун санаанд нь нөлөөлөх явдал байдаг...Тиймээс нэгэн жишээг хүргэе...

Хараацай шувуу бяцхан үрээ ингэж хайрлаж байх юм... Гэтэл хүмүүс бид үр хүүхдээ хайрын амтанд бялууруулдаггүй юмаа гэхэд зовоохгүй байж болохгүй гэж үү? Гэхдээ энд бүх хүнийг хэлээгүйг та гадарлаж байгаа биз...Зарим нэгэн хүн Хараацайн жишээгээр үлгэр дуурайлал аваасай...




Алхан хээ бүхий, монгол гэрийн тоононы дотор талд аяга мэт хэлбэртэй бяцхан үүр байх аж. Дотор нь юу байгаа юм бол? Үүр хаяарч өглөө болохтой зэрэгцэн өхөөрдөм хөөрхөн ангаахайнууд үүрнээсээ үл цухуйх ч үе үе дуугарна. “Дөнгөж сэрээд нэг гэрт олуулаа хоносноо мэдсэн” хэмээн гэрэл зурагчин А.Бат-Эрдэнэ өнгөрсөн зуны нэгэн ер бусын өглөөг дурсан ярьсан юм.

Ингээд гэрэл зурагчин маань ангаахайнуудын эцэг эхийг хүлээхээр шийджээ. Бүтэн цаг боллоо. “Ирэх л ёстой” хэмээн тэрээр дотроо бодно.

Эх...http://nationalgeographic.mn/mod-15/i-1212/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.