Бэлгийн ариун цэврийг сайн сахиарай
Эрүүл эмэгтэйн үтрээнд олон төрлийн микроорганиэм байдаг ба тэдгээр нь өөр хоорондоо зохицон амьдарч утрзэний хэвийн орчныг хадгалж байдаг. Эмэгтэй хүний бие махбодь, түүнд дотор нөхөн уржихүйн эрхтний тогтолцоо нь нарийн зохион байгуулалттай байдгаас гадна, дотны ямар нэгэн нөлөөнөөс болж үтрээний хэвийн микрофлор алдагдаж, эмгэг төрөгчид давамгайлж улмаар үтрээний үрэвсэл үүснэ. Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржихэд их тохиромжтой орчин юм. Ариун цэврээ сайн сахихгүйгээс өвчин үүсэх нь элбэг.
1. Бэлгийн замын ариун цэврийг сахихгүй байх
2. Бэлгийн олон хавьтагчийг солих, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
3. Дур мэдэн, зааврын дагуу бус антибиотик хэрэглэх
4. Бэлгийн харьцааны дараа үтрээг угааж жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх
5. Дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөх / ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно.
6. Бэлгийн замын халдварт өвчнийг буруу болон дутуу эмчлэх
1. Механик болон химийн хүчин зүйлээс, тухайлбал: үтрээний цацлага хийлгэх, үтрээний дотуур угаалга хийлгэх
2. Охидын үтрээний үрэвсэл нь 00-ын цаасны хэсэг үтрээнд байх, эрхтнээ сайн арчаагүйгээс үтрээ рүү бохир тархах, дунд чихний үрэвсэл, тонзилитоос бактер түүний гараар үтрээ рүү дамжих зэргээс шалтгаална.
Үтрээснээс гарах ялгадас ихэснэ
Манай эмэгтэйчүүд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандаагүйгээс өвчнөө улам хүндрүүлдэг. Эмэгтэйчүүдийн өвчнийг эрт эмчлүүлбэл эдгэдэггүй өвчин гэж байдаггүй.
1. Үтрээнийн ялгадас ихсэх
2. Ялгадасны өнгө, үнэр үүсгэгчээс хамааран өөр өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй хөөсөрхөг эвгүй үнэртэй/
3. Үтрээний салст хөөж, улайх
4. Загатнах
5. Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх. Дээрхи шинж тэмдгүүд илэрсэн даруйд та нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших улмаар хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзуулж шинжлүүлэх хэрэгтэй. Шинжилгээгээр таньд ямар өөрчлөлт байгааг илрүүлэн эмчилнэ. Үтрээний үрэвслийн үед та клотримазолийн лааг оройд унтахын өмнө нэг ширхэгийг үтрээн дотроо хийнэ. Долоо хоног хэрэглэнэ. Энэ үед бэлгийн харьцаанд орохгүй. Мөн та шинжилгээнд гарсан хариуны дагуу тухайн өвчний эсрэг эмчилгээ хийнэ. Хэрвээ та мөөгөнцөртэй бол нистатиныг лаагаар өдөрт 1 ширхэгийг үтрээнд хийнэ. 10 хоног хэрэглэнэ. Мөн трихополыг 12 цагийн зайтай ууна.
Урьдчилан сэргийлэлт
Гадна бэлэг эрхтэнийг өдөр бүр бүлээн гоожуурын усаар угааж ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Саван нь үтрээний хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг. Тиймээс бэлэг эрхтнээ угаахдаа саван хэрэглэхгүй байх нь зүйтэй. Усанд орсоны дараа гадна бэлэг эрхтний орчимоор саван болон шампуны үлдэгдэл үлдээхгүй байхыг анхааран угааж занших нь чухал.
- Дотуур угаалга хийхээс зайлсхийх, үтрээний шүршигч хэрэглэхгүй байх.
- БЗХӨ-өөс сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч тогтмол хэрэглэх
- Агаар саадгүй нэвтрэх боломжтой даавуун дотоож, унтлагын хувцас өмсч байх
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Анука
(66.181.161.118)
2018-03-18 08:39:50
Сайн байна уу Би төрөөд одоо 5сар гаран болж байгаа юмаа саяханаас үтрээнээс цагаан өтгөн ямарч үнэргүй юм гараад болдгүй тэгээд тэрнээсэ болоод загнаад аягүй хэцүү байгаад бх юмаа үүнд хариулж өгөөч
0
0
0
Хариулах
зулаа
(202.70.46.212)
2017-05-11 23:45:58
Би нетээр уншаад харьцуулахад мөөгөнцөр л юм шиг байх юмаа гэвч үзүүлж байж л мэдэх ёстой ч үзүүлэхээр үнэн юм байх боловуу даа Урьд нь хэвлийгээр өвдөад байхаар нь үзүүлтэл арай ч дох гэж хэлээгүй ахиад өөр газар үзүүлсээн эмэгтэйчүүдийн сайн эмнэлэг мэдэх хүн байвал хэлж өгч тбс болооч бүсгүйчүүдээ
0
0
0
Хариулах
зулаа
(202.70.46.212)
2017-05-11 23:45:38
Би нетээр уншаад харьцуулахад мөөгөнцөр л юм шиг байх юмаа гэвч үзүүлж байж л мэдэх ёстой ч үзүүлэхээр үнэн юм байх боловуу даа Урьд нь хэвлийгээр өвдөад байхаар нь үзүүлтэл арай ч дох гэж хэлээгүй ахиад өөр газар үзүүлсээн эмэгтэйчүүдийн сайн эмнэлэг мэдэх хүн байвал хэлж өгч тбс болооч бүсгүйчүүдээ
0
0
0
Хариулах
Tseegii
(66.181.187.230)
2017-04-11 17:06:33
Sain baina uu tsagaan ungut shingen mash iheer garch zagatnah bolloo Mun huchtei belgiin havitald orohoor havdchaad bn Yaj emchileh vee hariu uguuch
0
0
0
Хариулах
oyuka
(103.229.121.220)
2014-11-06 23:43:44
Sain baitsgaanu neg yum asuuh gesin nadad tuslaach
0
0
0
Хариулах
Hereglehch
(27.123.214.115)
2014-04-01 21:28:43
Sain baina uu Klotrimazoliig vtreenii vrewseld hereglene ene ter gehiin ug ni moogontsriin laa shvv dee oor busad torliin vrewsliin laanuud mash ih bdag engij interneteer hvrtel buruu zowlomj ogohoo boliochee olon ohid hvvhnvvd zolios bolno shvv tegeed moogontsorteil bol nistatin laa heregleh yostoi yumuu anhan dund hurts helberiin moogontsrvvded oor oor laa hereglegdene shvvdee ohidiin laa gj hvrtel tusdaa bdag zvgeerl emchid vzvvleh talaar ni zowolgoo ogno biz yaah gj eniig teriig tgj hereglene gj bdiim be
0
0
0
Хариулах







