Эрчүүдийг үнсэлтээр нь шинжье

Хүнийг тэр тусмаа эрчүүдийг үнсэлтээр нь таньж, тодорхойлж болдог гэнэ. Хэрэв та сонирхож байгаа бол доорх зүйлийг уншаад хайртыгаа хэн болохыг нь сонжоод нэг үзээрэй.
Шунаг тачаангуй үнсэгчид: Нүүрэмгий эрчүүд ийн үнсэх нь элбэг байдаг гэнэ. Тэд эмэгтэйнхээ уруулыг тачаангуйгаар озон, хэлээрээ тоглож үнсдэг. Бүсгүй хүнийг эргүүлэхдээ чамгүй заль хэрэглэдэг ба цаг үргэлж гэнэтийн бэлэг барьж, ямар нэгэн байдлаар анхаарлын төвд нь байж чаддаг. Тэд уулзахдаа сексээс огт өөр зүйл ярьдаг ч харцаараа бол таныг аль хэдийнээ нүцгэлчихсэн байгаа. Сексийн тухай яриа үүсгэхгүй болохоор та түүний гадаад ааш аягт хууртаж, өөрийн мэдэлгүй юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байх вий. Үнэн хэрэгтээ тэр тохиромжтой нөхцөл байдлыг хүлээж суусан болохоор таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжиноор ашиглана. Нэгэнт татгалзахгүйг чинь мэдмэгцээ эрээ цээргүйгээр өвөртөө оруулж шунаг тачаангуй үнсэлтээрээ бараг галзууруулж орхино. Гэвч энэ үнсэлтийн эзэд хэзээ ч гайхалтай амраг чинь байж чадахгүй. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисч, буух дуртай. Мөн амьдралын хариуцлагаас ямагт зайлсхийж байдаг хүмүүс байдаг байна.
Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд: Таныг өөртөө талтайг мэдэх л юм бол ор руу хүчээр шахам чирч аваачина. Энэ бол тэдний гэм биш зан. Ийн авирлах нь бүсгүй танд эрэмгий, хүчтэй мэт сэтгэгдэл төрүүлж мэднэ. Гэвч дараагийн алхамууд нь танд тэгтлээ их таалагдахгүй л болов уу. Учир нь түүний хүчгүй шахам уруул, бараг мэдрэгддэггүй үнэрлэх мэт үнсэлт нь урмыг тань хугалж магад. Гэхдээ та хоёрын харьцаа удаан үргэлжилбэл түүний зөөлнөөр шүргэх энхрийхэн уруулыг нь цаг үргэлж санаж явах болно. Ийм эрчүүд бүсгүй хүнийг анхныхаа шөнө байлдан дагуулж чаддаггүй ч хожим бол өмөг түшиг болж чаддаг гэнэ. Үнэрлэх мэт үнсдэг эрчүүдийг хүндэтгэн, ойлгож чадвал таны төлөө бүхнээ зориулах болно шүү.
Энхрийлэн зөөлөн үнсдэг эрчүүд: Бүсгүй таны хайртай залуу ингэж үнсдэг үү? Тэгвэл та түүний бүсгүй болчихжээ гэсэн үг. Тэр харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгүүдийг цаг үргэлж энхрийлэн үнсэж явдаг. Ийм эр боломж гарахыг хүлээж суудаггүй бөгөөд танд таатай байж болох тэр нөхцлийг өөрөө бүрдүүлдэг. Тэднийг үнсэлтийн тухай ганцхан мэдлэгтэй гэхэд нэг их хилсдэхгүй. Энэ нь эмэгтэй хүнийг таалж байна гэж бодохоосоо илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг явдал юм. Гэхдээ айлтгүй ээ. Хэрвээ тэр хөлийг чинь хүртэл эрээлэхгүй үнсдэг бол танд үнэхээр дурласан гэсэн үг. Харин түүний нүдэнд өөр нэгэнтэй явж харагдвал таныг насан туршдаа үзэн ядах болно.
Хүчтэй үнсдэг эрчүүд: Шүдээрээ хазаж, сорж, өвтгөж үнсэж байгаа залуу сексийн хувьд ч, амьдралын хувьд ч туршлагагүй нэгэн. Бараг л түүний таван хуруунд багтах эмэгтэйчүүдийн нэг нь та байж мэднэ. Хэтэрхий хичээж байгаагаас тийнхүү чанга үнсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хэрвээ үнсэлт нь өөрийг тань өвтгөж байгааг хэлбэл эр чадлаараа бахархаад л зогсож байх хүн. Нэгэнт учирсан залуу тань хүчтэй үнсдэг бол хариуд нь маш зөөлөн эвлэг хандах хэрэгтэй. Тэр сексийн хувьд маш ирээдүйтэй сайн “сурагч” төдийгүй хожмын амьдралын чинь үнэнч хань болж чадна. Гэм нь маш хартай нөхөр байх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zorigt
(103.26.193.6)
2014-06-19 23:11:46
utgagui medeelel oruulah yumaa buur uram hugarchlaa ymar ch barimtgui haygdsan erchuudihen unseltiig bdoj bgad bichsen yumuu haashain
0
0
0
Хариулах





