Дуучин Бионси хөл хүнд болжээ



Бионси нэг жилийн хугацаанд оролцож байсан “Mrs. Carter Show World Tour”-ийг өнгөрсөн гуравдугаар сард орхисон билээ. Олон хүмүүс энэхүү аялалыг чухам яагаад орхих болсоныг нь гайхаж байсан бөгөөд түүний шалтгаан нь нэгэн баярт мэдээтэй холбоотой гэнэ.

Учир юу вэ гэвэл бидний хайртай дуучны маань хэвлийд түүний хоёр дахь хүүхэд нь бойжиж  байгаа гэнэ. Сүүлийн үед түүний биед анхны хүүхдээ тээж байх үеийнх шиг шинж тэмдгүүд илэрч байгаа бөгөөд тэрбээр үсээ  төрөлх хэвэнд нь оруулж, хооллолтоо хүртэл өөрчилжээ. Мөн түүгээр ч зогсохгүй үргэлж л инээмсэглэж байдаг болсон байна.

Биёонси Жэи зи хоёр өнгөрсөн хоёрдугаар  сараас л хүүхэд хүлээж авах бэлтгэл хийж байсан бөгөөд тэдний найзууд нь хүртэл Бионсийг жирэмсэлсэн гэдэгт итгэлтэй байгаа ажээ.

Харин Биёонсийг нууц хадгалах тал дээр мэргэжлийн гэж хэлж болно.Тэрбээр одоо л яг цаг нь болсон гэж бодох хүртлээ хэнд ч мэдэгдэхгүй байж чаддаг нэгэн.

Бионсо Жэи Зи хоёр дараагийн хүүхдээ хүү байгаасай гэж хүсч байгаа бол Блю Айви хөөрхөн охин дүүтэй болохыг хүсч  байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ.





Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.