Анар жимс хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг
Анар жимс мөнхийн залуу насыг бэлгэлэгч, маш олон ач тустай, амтлаг жимс гэдгийг бүсгүйчүүд бид хэдийнээ мэднэ. Түүний нэг шалтгаан бол хөхний хорт хавдар үүсэхээс сэргийлдэг явдал юм. Анар нь хөхний хорт хавдраас сэргийлэхэд маш үр нөлөөтэй гэдгийг нэгэн их сургуулийн судлаачид судалгаа, туршилтаар баталжээ.

Анар жимс нь их хэмжээний антиоксидант агуулж байдаг. Анарын цэвэр шүүсэнд гэхэд 2860 антиоксидант агуулагддаг гэсэн баримт бий. Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй тэмцэх үйлчилгээтэй. Мөн анар жимс бөөрний хорт бодисыг хөөж, өвчлөхөөс хамгаалдаг.
Мөн хэд хэдэн судалгаагаар элгийг хамгаалаад зогсохгүй төлжүүлдэг болохыг олж тогтоосон байна. Анар жимс дангаараа болон шүүс нь витамин С их хэмжээгээр агуулдаг нь дархлааг сайжруулах, улмаар хүйтний улиралд ханиад томуу тусахаас сэргийлдэг.
Түүнчлэн анарт полифенол өндөр хэмжээгээр агуулагддаг нь харшилтай холбогддог биохимийн процессыг багасгах ач тустай. Анар нь хүний бие дэх холестролыг нэгтгэж, зүрх судсан дахь чөлөөт радикалыг устгах чадварыг сайжруулдаг нь зүрхний өвчнөөс сэргийлэх үндэс болдог байна.
Харин анар жимсний шүүсийг тогтмол ууж заншвал түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг эсийг утгадаг юм. Мөн анар жимс арьсанд маш сайн бөгөөд арьсны хоёр төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тустай байдаг ажээ.
Эцэст нь хэлэхэд анар жимсийг хэрэглэснээр бүсгүй та дараах эмгэгүүдээс сэргийлэхээс гадна хөхний хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





