Кантри дуучин Тэйлор Свифт охидын брэнд гаргана

Кантри дуучин Тэйлор Свифт “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 15-21 насны охидад зориулсан хувцасны шинэ брэнд гаргахаар болсон тухайгаа ярьжээ. Дуучин бүсгүй ярилцлагынхаа үеэр Леди Гага, Кейти Перри, Рианна болон Майли Сайрусын хувцаслалтыг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж, хэтэрхий задгай хувцсыг сурталчилж байна хэмээн буруутгасан тухай “Hollywood.com” мэдээллээ.



Тэрбээр “Охид цэцэг шиг үзэсгэлэнтэй харагдах учиртай. Охид солонго шиг нууцлаг байх хэрэгтэй. Харин өсвөр үеийхэнд үлгэр дуурайлал үзүүлж, даган баясуулдаг дуучид, жүжигчид өөртөө хяналттай хандахыг уриалж байна. Тэр тусмаа өсвөрийн од Майли Сайрус” гэжээ. Тэйлор өөрийнхөө хувцаслалтыг охидод үлгэр жишээ үзүүлдэг тухай дурьдсан байна. Тэрээр цоо шинэ чиг хандлагатай, хамгийн гол нь өөрийгөө хүндэлсэн брэнд гаргахаар болсон аж. Мөн Селена Гомезийг гайхалтай хувцасладаг хэмээжээ.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.